Увс Нуур

Увс Нуур Жуулчны Бааз

Увс Нуур жуулчны бааз нь 2015 онд Дэлхийн өв, Дархан цаазат Увс нуурын хөвөөнд байгуулагдсан амралт, аялал жуулчлалын цогцолбор юм. Тус бааз нь Улаангом хотоос зүүн тийш 28 км зайд Увс нуурын баруун хөвөөнд оршдог Монголын уламжлал, орчин үеийн шийдлийг хослуулсан загвар дизайнтай гадаад, дотоодын жуулчин, амрагч, аялагчдад үйлчлэх цогцолбор юм.

Манай бааз нь нэг ээлжиндээ 100 зочин хүлээн авах хүчин чадалтай. Мобикомын станцтай, цэвэр усны гүний худагтай, саун, душ, боловсон бие засах газар, спортын талбай, төвийн цахилгаан эрчим хүчинд холбогдсон.

Зочид энгийн 6-8 ханатай гэр, иж бүрэн сийлбэртэй 10-15 ханатай хүндэтгэлийн өргөө люкс гэрт байрлах боломжтой ба байгууллага, анги хамт олон, гэр бүлээр аялаж, амарч буй хүмүүст зориулсан 8-12 зочин байрлах том гэрээр үйлчилнэ.

Манай үйлчилгээ:

  • 250 хүртэлх хүний хүлээн авалт хийх хүчин чадалтай.
  • Монголын үндэсний хоол, хорхог, боодог, Ази, Европ хоолоор үйлчилнэ.
  • Бүх төрлийн хүлээн авалт, хурим найр, баяр ёслол, байгууллага хамт олны тэмдэглэлт ой, сургалт семинар зохион байгуулах.
  • Хурал уулзалт, шоу арга хэмжээ.
  • Бэсрэг наадам.
  • Завиар аялах, морин аялал, явган аялал, тусгай сонирхлын захиалгат аялал

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэх нь таны эрүүл мэндэд хортой!