Уэст Монголиа жуулчны бааз
Уэст Монголиа жуулчны бааз
Тус бааз нь салбартаа тэргүүлэгч операторууд болох Грейт Чингис, Цэрэн Турс, Грэйт Степпес зэрэг олон компаниудтай хамтран ажилладаг. Үйлчлүүлэгчдийнхээ талархлыг хүлээж чадсан Уэст Монголиа жуулчны бааз нь үйл ажиллагааныхаа цар хүрээг улам тэлж, сүлжээ баазуудаа байгуулахаар зорин ажиллаж байгаа болно.
- Төвийн цахилгаан шугам болон интернетэд холбогдсон
- Орчин үеийн стандартад нийцсэн душ, боловсон ариун цэврийн өрөө, харуул хамгаалалт бүхий машины зогсоол, аяллын багынхантайгаа сууж цай, кофе, шар айраг шимэнгээ ярилцаж суух боломжийг бүрдүүлсэн сүүдрэвч г.м.
Нэмэлт үйлчилгээ
- Зочид, жуулчдынхаа хүсэлтээр Казах үндэсний зоог болох бешбармах, адууны каз болон Монгол үндэсний зоог болох боодог, хорхог захиалгаар хийж үйлчилнэ.
- Зочдоо онгоцны буудал, ойролцоох хилийн боомт, аялал эхлэх ба дуусах цэгүүдээс тосч авах, хүргэж өгөх үйлчилгээг үзүүлдэг. Мөн хамтран ажилладаг компани, хувь хүмүүсийн хүсэлтээр орон нутагт аялал зохион байгуулж өгөх бүрэн боломжтой.
Хүчин чадлаараа аймагтаа тэргүүлэгч жуулчны бааз болох Уэст Монголиа жуулчны бааз нь хамгийн амттай хоол, мэргэжлийн үйлчилгээ, таатай орчинг санал болгож байна. Хамтран ажиллахыг хүссэн компани, хувь хүмүүст хөнгөлөлт, урамшууллыг санал болгож байна.
Хаяг: Баян-Өлгий аймагт, Өлгий хотын төвөөс 3 км-ийн зайтай Сагсай сум руу явах замд уулын энгэрт байрладаг.
