Хан Хужирт амралт рашаан сувиллын цогцолбор
Хан Хужирт амралт рашаан сувиллын цогцолбор
Хан Хужирт амралт, рашаан сувиллын цогцолбор нь Улаанбаатар хотоос 390 километрийн зайд орших байгалийн өвөрмөц тогтоц бүхий уул толгодоор хүрээлэгдсэн Өвөрхангай аймгийн Хужирт суманд байрлах бөгөөд рашаан, шаврын хосолсон эмчилгээ, сувилгаа, зочид буудал, аялал жуулчлалын үйлчилгээтэй.
Хан хужирт нь үйлчлүүлэгчдийн тав тухыг бүрэн хангасан зочид буудлын тохилог өрөөнүүдээс гадна мастер тогоочдын бэлтгэсэн ази, европ, эмчилгээний болон цагаан хоол, хүүхдийн нас биений онцлогт тохирсон хоолыг тусгайлан захиалах боломжтой дээд зэрэглэлийн тансаг ресторантай юм. Мөн албан байгууллагын хурал цуглаан, ойн уулзалт, арга хэмжээ зохион байгуулах боломж бүхий бүрэн тоноглогдсон хурлын том, жижиг танхим, хүүхдийн тоглоомын өрөө, мини кино театр, бүжгийн танхим зэргээс гадна автомашины зогсоол, дэлгүүр, кофе шоп зэрэг хүний хэрэгцээг бүрэн хангах үйлчилгээг цогцоор нь шийдсэн билээ.
Хан Хужирт амралт, рашаан сувиллын цогцолбор нь нэг дор 250 амрагч, сувилуулагч хүлээн авах хүчин чадал бүхий 5 давхар 5 блок бүхий үйлчилгээний байгууламж юм. Цогцолборын үйл ажиллагаа жилийн дөрвөн улиралд байнгын ажиллагаатай тул та манайхыг хүссэн үедээ зорих боломжтой.
Хаяг: Өвөрхангай аймгийн Хужирт сум
