Хар нуур жуулчны бааз

Хар нуур жуулчны бааз

Аймгийн төвөөс 110 км зайд, хангай говь хосолсон үзэсгэлэнт Улаагчны хар нуурын урд хөвөөнд байрладаг. Нэг ээлжиндээ 60-80 хүн хүлээн авах чадалтай. Улиралын чанартай 6-11 сарын хооронд үйл ажиллагаа явуулдаг. Гадаад болон дотоод аялагч амрагчдад тусгай маршрут зохион явуулдаг. Албан газар анги хамт олноороо амрахад хөнгөлөлт урамшуулал үзүүлдэг.
 

Аяллын төрөл, үйлчилгээ:

  • Хар нуур орчмын үзэсгэлэнт газраар байгалийн аялал хийлгэх
  • Элсэн манхан үргэлжилсэн нуруу, говийн бүсээр аялуулах
  • Хар нуурын Омель, Пельд гэсэн үржүүлгийн загас амталж, завиар аялах
  • Морь унаж, үхэр тэргээр аялж, зураг авахуулах
  • Монгол үндэсний уламжлалт хоол хүнс зооглох
  • Монголчуудын эртний уламжлалт нүүдлийн соёл иргэншил, зан үйлтэй танилцах
  • Арьс сур боловсруулах, морь уургалах, эмнэг сургахыг үзүүлэх
  • Бэлэг дурсгалын дэлгүүр, хувцас, машин угаалгын үйлчилгээ
  • Монголын үндэсний тоглоом наадгайгаар тоглох
  • Элсэн дээр явган аялал хийх
  • Теннис, биллярд, сагс, волейболын талбайтай

 

Хаяг: Эрдэнэхайрхан сум, Улаагчны хар нуурын эрэг дээр

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэх нь таны эрүүл мэндэд хортой!