Цагаан суварга жуулчны бааз

Цагаан суварга жуулчны бааз

Дундговь аймгийн Өлзийт сумаас 70 км, Улаанбаатараас 426 км, Мандалговиос 156 км, Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумаас 40 км зайтай үзэсгэлэнт Цагаан суваргын зүүн талд байрладаг.
Баазын орчинд дараах газруудыг үзэх боломжтой.
  • Цагаан суварга – Их говийн үзэсгэлэн шавар ханан хавцал, эрт галавын их далайн эрэг, их говийн үзэсгэлэн төгс суварган цав
  • Хэвтээ босоогийн агуй – 70 км урт үргэлжилдэг.
  • Хөх цав – Байгалийн хосгүй бүтээл болох эртний амьтдын олдвортой газар
  • Өлзийт хуудас – Одоогоос 3000- 5000 жилийн өмнөх буюу эртний хүрэл зэвсгийн үеийн 1-2км үргэлжлэх хадан дэлийг дагуулан зурсан хадны сүг зураг
  • Дөрөө хангинах– Нарийн өндөр хадан хавцалаар гарч, шилийн сайн эрийн нутаглаж байсан домогт газар
  • Хонгор хайрхан– Өндөр ургасан заг, говийн ан амьтан, модлог ургамалтай танилцан “Алаг зандан” хэмээх болор бүхий агуйтай танилцана.

 

Хаяг: Дундговь аймаг, Өлзийт сум, Цагаан суваргаас зүүн тийш 5 км зайд.

1 comment

  1. 89995377 руу холбогдоно уу

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэх нь таны эрүүл мэндэд хортой!