Чингисийн Дэлүүн нуур
Чингисийн Дэлүүн нуур амралтын газар
Тунгалаг нуурын хөвөө, үзэсгэлэнт нарсан ойд орчин тойрондоо түүх дурсгалын холбогдолтой Дэлүүн Болдог, Хажуу булгийн сэрүүн рашаан, Чингисийн гэрэлт хөшөө байх бөгөөд Дадал сумаас 3 км зайд байгалийн үзэсгэлэн бүрдсэн газарт оршдог.
Гэр буудлын зориулалттай дүнзэн байшинд нийт 32 хүн нэг дор хүлээн авах хүчин чадалтай. Мөн 40-50 хүн хүлээн авах багтаамжтай Монгол үндэсний болон Европ халуун хоолны газартай, эко чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг жуулчны бааз юм. Бэсрэг наадам, галын наадам, морин аялал, малчин айлд зочлуулах зэрэг арга хэмжээнүүдийг захиалгаар зохион байгуулна.
Хаяг: Дадал сумын төв 3км хэнтий чингис хот 250км
