Өвөр жанчивлан рашаан сувилал

Төв аймгийн нутаг Улаанбаатараас зүүн урагш оршдог дархан цаазат Нагалхаан уулын зүүн хойд талд “Өвөр Жанчивлан” рашаан сувилал гэж бий.

“Өвөр Жанчивлан” рашаан нь олон жилийн түүхтэй эрт дээр үеэс ихэс дээдэс , эгэл олон түмэн газар бүрээс ирж анагаах чадвар ариун дагшин байгалд нь шүтэн биширч хэрэглэсээр ирсэн байгалийн хосгүй рашаан билээ. Үүний зэрэгцээ салхины урсгал чиглэлийн өөрчлөлт ихтэй учир агаар эмчилгээнд нэн тохиромжтой юм.Жилийн турш үйл ажиллагаагаа явуулдаг ч зуны гурван сардаа ачаалал нь эрс ихэсдэг аж.
Рашаан сувиллын газар 1955 онд байгуулагдсан. Эндхийн рашаан ходоод гэдэсний архаг үрэвслүүд, элэг , цөс, нойр булчирхайн зарим өвчнүүдийг анагаах чадалтай эрдэс бодисоор баялаг болох нь шинжилгээ судалгаа болон олон жилийн практик үйл ажиллагаагаар батлагдсан байдаг. тус сувилал нь гурван давхар өвлийн байртай, төвлөрсөн халаалттай, цэвэр бохир усны системтэй, нэг ээлжид өвөлдөө 200, зуны улиралд 350-400 амрагч сувилуулагч хүлээн авдаг.
Долоо хоногийн даваа, мягмар гарагт ээлж сольдог.
Үйлчлүүлэгчдээ долоогоос дээш хоногоор хүлээж авдаг. Жилийн турш үйл ажиллагаагаа явуулдаг ч зуны гурван сардаа ачаалал нь эрс ихэсдэг аж. Захиалгын төвд бүртгүүлж илгээх хуудсаа аваад сувилалд очоод төлбөрөө төлөх боломжтой.

Үнийн хувьд: Өрөөний зэрэглэлээс хамаараад нэг хоног 20-30 мянган төгрөг аж.
. Эмчилгээний хувьд ходоодны архаг үрэвсэл, 12 нугалаа гэдэсний хүндрэлгүй шархлаа, гэдэсний архаг үрэвсэл, элэг цөсний архаг өвчин, нойр булчирхайн архаг үрэвсэл, бодисын солилцооны өвчин, төмөр дутсан цус багадалтын эмчилгээнд хэрэглэдэг. Тархины судасны хатуурлын гүнзгийрсэн хэлбэр, хүнд хэлбэрийн зүрхний шигдээсийн дараахь үе, артерийн даралт ихдэлтийн өвчин ба II түүнээс дээш шат, зүрхний бахын байнгын болон хүнд хэлбэрийн илэрлийн үед энэ рашаан зохимжгүй юм байна.

Хаяг: Төв аймаг Эрдэнэ сум Улааныаатар хотоос 78км

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэх нь таны эрүүл мэндэд хортой!