АЛТАН БОСГО зочид буудал

АЛТАН БОСГО зочид буудал нь бизнес, соёл урлаг, худалдааны төвүүдэд ойр буюу /БЗД дүүргийн 3-р хороо буюу Сансарт / хотын төвийн А зэрэглэлийн бүсд байрладаг бөгөөд Нисэх онгоцны буудлаас 20км/12.5милл/, Төмөр замын төв буудлаас 6 км/3.75милл/ зайтай оршдог нь зочдын тав тухтай үйлчилгээнд нэн тааламжтай нөхцлийг бүрдүүлдэг.
Эрхэм зочид та бүхэн тав тухтай морилон саатаж, манай байгууллагаар дахин үйлчлүүлэхийг хүсье.

Алтан босго ресторан нь Улаанбаатар хотын орчин үеийн тохилог ресторануудын нэг бөгөөд босоогоор 150 хүн, суугаагаар 80-120 хүнийг нэг дор хүлээн авах хүчин чадалтай. Европ болон Монгол үндэсний төрөл бүрийн хоолноос сонголт хийх боломж бүхий менюгээр үйлчлэх тохилог ресторан юм. Манай ресторан нь таны эрүүл мэнд, хооллох дэглэмд тохируулан амт чанар сайтай зөвхөн таньд зориулсан тусгай захиалгат хоолоор үйлчилнэ.
Мөн иж бүрэн тоноглогдсон диско Bar, намуун, тайван орчин бүхий Pub таныг хүлээж байна.
Бүхий л төрлийн хүлээн авалт болон баяр ёслол, хуримын үйл ажиллагааг зохион байгуулахад тохиромжтой.
Зочид буудлын өглөөний цай: 07:00 цагаас
Снүүкер, Ширээний теннис
Таны сонирхол, бие бялдараа чийрэгжүүлэхэд тань зориулж снукер биллъярд болон теннисний ширээ бүхий спорт өрөөг таньд бэлтгэлээ.
Саун
Та эмчилгээний бариа засал хийлгэн алжаалаа тайлж, манай Саунаар үйлчлүүлүүлээрэй.
Саун нь таньд дараах ашиг тустай.
– Ядаргаа тайлах;
– Үе мөч булчингийн өвдөлт намдаах;
– Арьс цэвэршүүлэх;
– Биеийг амрааж тайван унтах боломжийг бүрдүүлэх;
– Зүрх судасны эргэлтийг сайжруулах;
– Тураах болон биеийн галбирыг сайхан болгох зэрэг боломжийг таньд олгодог байна.
* Зүрх судасны болон эрүүл мэндийн талаар асуудалтай байгаа хүн эмчийн зөвлөгөө авахыг анхаарна уу?
Уулзалт, Зөвлөгөөн, Хурим найр болон Хүлээн авалтууд
Алтан босго зочид буудлын хурлын танхим нь:
• 40-80 хүний уулзалт, хүлээн авалт;
• 40-80 хүний бизнес зөвлөгөөн хийхэд зориулагдсан.
Хурлын танхим нь проектор, компьютерүүд, гар утас зэрэг хурлын үйл ажиллагаанд шаардлагатай бүхий л зүйлсийг байрлуулах, холбоход зориулж тоноглогдсон.
80 хүртэлх хүний багтаамжтай Алтан босго зочид буудлын хурлын танхим нь гадны бизнес аялагчид болон Улаанбаатар хотын бизнесийн байгууллагуудын аль алинд бизнес уулзалт, хурал зөвлөгөөн зохион байгуулахад тун тохиромжтой
Өрөө
Та бүхэнд Европ стандарт, өндөр зэрэглэлийн үйлчилгээг санал болгож байна. Алтан босго зочид буудлыг сонгосон таньд баярлалаа.
Өрөөний нэмэлт үйлчилгээ
Таны хүсэлтээр доорх нэмэлт зүйлсийг авах боломжтой:
Төлбөртэй үйлчилгээ болон Төлбөргүй үйлчилгээ
– Интернет – Машины зогсоол
– Факсийн машин – Такси дуудлагын үйлчилгээ
– Хувилах машин – Үсний сэнс
– Дулаан граж – Индүү, тавиурын хамт
– Угаалга – Агаар чийгшүүлэгч
– Өрөөнөөс олон улсын дуудлага хийх боломж – Сэрүүлэг
– Кабелийн телевиз
• Таны хүсэлтээр групп зочдын захиалга авах ба өрөөний хоногийн сунгалтыг хийх боломжтой.
• American Express, VISA, Master Card and JCB Card зэрэг картуудаар үйлчилгээ хийх боломжтой.

Хаяг: www.goldengatehotel.mn,

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэх нь таны эрүүл мэндэд хортой!