Байгалийн Нууц

Жуулчны бааз, амралтын газар

БАЙГАЛИЙН НУУЦ –АМРАЛТ ЖУУЛЧНЫ БААЗЫН ТАНИЛЦУУЛГА

Байгалийн гоо үзэсгэлэн, амарч зугаалах тав тух, идэвхтэй амралтын орчин хосолсон шинэ жуулчны бааз үүд хаалгаа нээлээ. Тус жуулчны бааз нь Улаанбаатар хотоос зүүн тийш 55 км-т, гадаадын жуулчид, дотоодын аялагчдын очих дуртай газрын нэг Горхи-Тэрэлжийн нутаг, Гялалзахын ам хэмээх байгалийн үзэсгэлэнт газар байрладаг, Монгол уламжлал болон орчин үеийн хэрэглээг хослуулсан шинэ газар юм.Манай жуулчны бааз нэг ээлжиндээ 55-65 хүн хүлээн авах хүчин чадалтай.

БАЙГАЛИЙН ҮЗЭСГЭЛЭН

Горхи-Тэрэлжийн байгалийн яруу тансаг байдлыг үзүүлээд зогсохгүй ирсэн зочдод гэртээ байгаа мэт халуун дулаан орчин, найрсаг харилцаа, түргэн шуурхай үйлчилгээ үзүүлэх болно. “ Байгалийн нууц “ жуулчны баазын байгалийн нууцуудаас :

–          Болорын уурхайн туурь

–          Өвөрмөц тогтоц бүхий уулс, хад

–          Ойр орчмын зэрлэг ургамалтай танилцах

ТАВ ТУХТАЙ ТОХИЛОГ ОРЧИН

Нэг ээлжиндээ 55-65 хүн хүлээн авах хүчин чадал бүхий гэр ресторандаа амт, чанар бүхий Ази, Европ хоолоор үйлчлэх болно. Хэрэв та хүсвэл өдөр болон оройн хоолоо байгалийн сайхныг харангаа сүүдрэвчинд зооглох боломжтой.

Амралтын байр

Гэр бүлээрээ болон багаар аялаж буй аялагчдад зориулагдсан LUXE JAPAN HOUSE нь 6-8 хүний багтаамжтай, зуны дэлгэр сайхан улирлыг мэдэрч, харахад тохирсон цэлгэр том цонхтойгоос гадна бусад гэр болон дүнзэн байшингаас хол зайтай оршдог.

Luxe japan house онцлог

  • Гал тогоо
  • Унтлагын өрөө
  • Ариун цэврийн өрөө
  • Хөргөгч
  • Телевизор
  • Хувцасны шүүгээ
  • Саруулхан том цонхнууд

Хагас люкс дүнзэн байшин

  • 3 хүний ор
  • Телевизор
  • Хөргөгч
  • Шкаф
  • Буйдан , жижиг ширээ

Гэр

–       4 хүний ор

–       Тумбочка

–       Ширээ сандал

Сүүдрэвч

Байгалийн сайхан цогцолсон газарт ирсэнийх өдөр тутам хооллодог хэв маягаа өөрчлөн сүүдрэвчинд өдөр болон оройн хоолоо зооглохыг санал болгож байна.

Бусад:

  • Задгай паб
  • Сауна, душ
  • Боловсон ариун цэврийн өрөө

ИДЭВХИТЭЙ АМРАЛТ

–       Элсний воллейболын талбай

–       Ширээний теннис

–       Сагсны талбай

–       Караоке

–       Усан бассейн

Цэвэр агаарт хөдөлгөөнтэй, идэвхитэй, хөгжилтэй амарна гэдэг нь зөв амралт биш гэж үү. Манай жуулчны баазад ирснээр та ойр орчмын байгалийн сайхныг мэдрэн явган аялал хийнгээ дараахь байгалийн сонин содон тогтоц бүхий хад асга, олон төрлийн цэцэг, зэрлэг ургамал болон жуулчны баазаас холгүй байрлах Болрын агуйг үзэж сонирхож болно.

НЭМЭЛТ ҮЙЛЧИЛГЭЭ

  • Жуулчдынхаа хүсэлтээр Монгол үндэсний зоог болох Боодог болон хорхог захиалгаар хийж үйлчилнэ.
  • Гадаадын аялагчдад зориулан Монгол айлд зочлох, мориор аялах зэрэг үйлчилгээнүүд санал болгож байна.
  • Та бүхэн Байгалийн нууц жуулчны баазад амарч тухлангаа оройн хоолны дараа од харж болно. Горхи-Тэрэлжийн нутаг нь Бага Хэнтийн нурууны өмнөд салбар уулс, Ар Өвөр горхи, Заан-Тэрэлж голын сав, Туул голын эх орчмын нутаг хамаарах бөгөөд хамгийн өндөр цэг нь далайн түвшнөөс дээш 2664 метр өндөр Авхан уул юм.
  • Сур харваа
  • Парк гольф: Хүмүүсийн тоглох дуртай спорт болсон гольфийн нэг төрөл болох Парк гольфийг хамт олноороо тоглоод үзээрэй. “Байгалийн нууц” жуулчны баазад байх хугацаанд таныг цэнгэг агаарт идэвхитэй, хөгжилтэй амрахад тань тус болох бизээ.

Үзэсгэлэнт байгаль

Соёлтой үйлчилгээ

Тайван орчин

Хөгжилтэй амралт

Мартагдашгүй дурсамж …

Та бүхнийг урьж байна.

 

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэх нь таны эрүүл мэндэд хортой!