Benibana

Жуулчны бааз

Манай бааз нь “Соёлтой үйлчилгээг монголдоо…!” уриан дор үйлчилэгч тал нь гадаад дотоод бүх амрагчиддаа ая тухтай, цэвэр цэмцгэр амрах орчинг бүрдүүлж соёлтой боловсон үйлчилгээгээр хангах, үйлчлүүлэгчид нь соёлтой үйлчилгээг биеэр мэдэрч үнэн сэтгэлээсээ алжаалаа тайлж чаддаг тийм бааз байхыг зорьж, бүх л үйл ажиллагаагаа энэхүү уриаг чиглэл болгон ажилладагаараа онцлог юм. Манай баазын зүгээс гадаадын жуулчдад үзүүлэх үйлчилгээний тодорхой агуулгыг энэхүү таницуулгандаа голчилон тусгалаа.

Нэг. Буудалын үйлчилгээ

Манай буудлын үйлчилгээ нь монгол үндэстний гэр болон орчин үеийн боловсон хэрэглээг хангахуйц хийцтэй котеджоос бүрдэнэ. Котедж нь дотороо люкс болон мотел маягийн хэмээх хоёр төрлийн бүтэцтэй. Тус бүр бүрэн тоноглогдсон ариун цэврийн өрөөтэй. Гэр буудалын хувьд ч мөн ариун цэвэрийг чанд сахисан нийтийн 00 болон душийг ойрхон байрлуулж өгсөн.Эдгээр дотроо хамгийн онцлог зохион байгуулалттай нь люкс котедж бөгөөд бүхэл бүтэн нэг давхар байшинг дотор нь тохилог зочны өрөө, хоёр том унтлагын өрөөнд хуваарилж найз нөхөд, гэр бүл, ахан дүүсээрээ уужуу тайван амарч тухлахыг голчилдог хүмүүст зориулж барьсан билээ. Зочин өөрөө хүсвэл зөөврийн жижиг гал тогоог өрөөнд нь бий болгож болох бөгөөд энэ тохиолдолд зочид өөрсдөө хүссэн хоолоо хийж гэртээ байгаа юм шиг тухлаж болох юм. Буудлын үйлчилгээний хувьд урьдчилан манай баазын тусгай хөтөлбөрөөр сургасан үйлчилэгчид зочин болгоныг ая тухтай байлгахаар сэтгэлээсээ хандаж үйлчилэх юм.Мөн ариун цэврийн хувьд дээд зэргээр анхаарал тавьж үйлчилэхийг гол зарчимаа болгоно.Буудалд байх хугацаанд цагийг үр дүнтэй өнгөрүүлэхийг хүссэн зочидод орчны байгалийг танилцуулсан зугаалгын газрын зураг, спортын хэрэгсэл/сагс, волейбол,агаарын теннис, газрын теннис г.м/, IQ тоглоом, даам, шатар, хөзөр гэх мэтийн наадах хэрэгсэлүүдийг үнэгүй ашиглуулана.Угаалгын үйлчилгээний хувьд хүссэн зочидод хөлсөөр угаалгын машин зээлдүүлэх үйлчилгээ болон захиалгат угаалгын үйлчилгээг явуулна.

Хоёр. Рестораны үйлчилгээМанай ресторан нь 60-100 хүн хүлээн авах боломжтой, Монгол, Европ, Япон хоолоор үйлчилнэ. Хоолны чанарт анхаарч, үргэлж чанартай бүтээгдэхүүн хэрэглэж эрүүл ахуйн байдлыг тогтмол хянадаг тогтолцоотой. Тогооч, зөөгч нараа байнгын сургаж хотын ресторанд дадлага хийлгэдэг тул мэргэжлийн ур чадвар сайн бөгөөд тогтвор сайтай байдаг.

 

Хаяг: Налайх, УБ (Болор хүүхдийн зуслангийн баруун талд)

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэх нь таны эрүүл мэндэд хортой!