Бяцхан Хөндлөн

Цагаан гүүний саам, амралт сувилал

Манай ” Бяцхан хөндлөн “амралт, сувилал нь Улаанбаатар хотоос 33км Төв аймаг явахад зам дагуу байрладаг
Манай амралт, сувилалын онцлог нь
• цагаан гүүний саам ууж цагаа идээ хэрэглэнэ.
• Уламжлалт эмгүй эмчилгээ
• Нөхөн сэргээх физик эмчилгээнүүдээр биеийн алжаалыг тайлах
• Тав тухтай орчин
• Амт чанартай хоол
• Цэвэр агаар
• Анир чимээгүйн дунд
• Найрсаг хамт олны халамжинд амарч
өөрийн сонирхсон соёл спортын тоглоомуудаар тоглон чөлөөт цагыг эрүүл аргаар маш үр бүтээлтэйгээр өнгөрөөх боломжуудыг олгож байна.
Манай амралт, сувилалын газар нь гэр бүлийн болон ганц нэгээрээ, найз нөхдөөрөө амарч сувилуулах амралтын нөхцлийг бүрдүүлсэн 100орчим ортой, туршлагатай мэргэжлийн бариа засалын эмч, мэргэжлийн өндөр түвшинд үйлчилж сувилуулагч бүрд жигд хүртээмжтэйгээр чанартай үйлчилгээг үзүүлж байна.
Манай амралт нь хувь хүн болон байгууллага хамт олны захиалга авах бөгөөд нэг удаадаа 80-100 хүн хүлээн авах хүчин чадалтай.
Манай амралт, сувилалын газар нь үйлчүүлэгч та бүхний ая тухтай орчинг бүрдүүлэх зорилгоор дараахь үйлчилгээнүүдийг үзүүлж байна. Үүнд:
– Амт чанар сайтай хоол хүнс (өдрийн 3 хоолтой)
– Амралт, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх тоглоомын гадна талбай
– Биллъярд, теннис
– Номын сан
– Халуун ус
– Караоке
– Спорт зал
– Бүжгийн талбай
Хэрэв та бүхэн манай амралт, сувилалын газар амрахыг хүсвэл захиалга хүлээн авах утсаар холбогдоно уу.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэх нь таны эрүүл мэндэд хортой!