Creative Camp- Экстрийм хотхон
Крейтив кэмп нь 100 гаруй багийн тоглоом, хэрэглэгдэхүүнээр тоноглогдсон гадаад орчны 300мКв сургалтын болон спорт талбайтай Гүнтийн зусланд байрлах сургалт, эвентийн зориулалттай, АНХНЫ ХӨТӨЛБӨРТЭЙ КЭМП юм. Улаанбаатар хотоос 18км (Жигжидийн уулзвараас хойшоо 4км)
Уг кэмпийг байгууллага хамт олонд гадаад орчны сургалт, өдөрлөг, аялал зохион байгуулахад зориулж хувийн зусланг түшиглэн байгуулсан. Байгууллага хамт олон агаар салхинд гарч байгальд “АГААР + ЦЭНЭГЛЭЛТ” сургалт, уулзалт, өдөрлөг, зугаалга, цасны баяр хийх сонирхол их байдаг. Амралтын газрууд хотоос хол, үйлчилгээ нь сургалтанд зориулагдаагүй байдаг учир, гол зорилго болох сургалтаасаа илүү зардлыг байр, хоол гэх мэт бусад зардалд төлөх болчихдог. Гадаад, дотоод орчинд оролцооны аргаар багаар ажиллах, багаар тоглох зориулалтын зай талбай, тоноглол байхгүйгээс, зоогийн газрын ширээ, сандлыг зөөх, цементэн талбайд аргалж хийдэг. Тиймээс энэ бэрхшээлүүдийг багасгаж, хөгжиж буй байгууллагуудад зөвхөн сургалт, хөтөлбөрийн зардлаа төлөөд л сургалт хийх боломжийг бүрдүүлэх үүднээс Крейтив кэмпыг байгуулсан.
Уг кэмп нь хоол, хоногийн үйлчилгээ үзүүлдэггүй, харин сургалт, өдөрлөг, өдрийн хөтөлбөрт зориулагдсан. Уулын өндөрлөгт байрлах харагдац сайхан байгаль, гадаад орчны сургалтын зориулалтын талбай, сургалтын их гэр, гадна био 00, оюуны тоглоом, номын сантай. Тухайн хамт олон хүсвэл өөрсдөө хоол, хорхог, шорлогоо хийж идэх боломжтой. Дээшээ 800м өгсөөд ойтой тул ууланд алхах дуртай хүмүүс ойгоор алхах боломжтой.
Сургалтын дараа 21:00 цаг хүртэл тухайн орчиндоо шорлогоо хийх, ил гал тойрсон халуун яриа өрнүүлэх, амарч тухлах бүрэн боломжтой.
Та бүхэн зөвхөн сургалтандаа зардлаа төлөөд бусад зардлаа хэмнэх сонирхолтой бол мөн энгийн, минимал, байгальд ойр дотно орчинд татагддаг бол Крейтив кэмпыг сонгоорой.
Хаяг: Жигжидийн уулзвараас хойш 4 км, хотоос 18 км Өвөр гүнтийн зуслан