Edelweiss

“Монголд зочлох жил – 2003” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнгийн Монгол Үндэсний хоол тэмцээнд манай буудлын тогоочийн хийсэн зоог тэргүүн байр эзэлсэн болно.
Эдельвайс зочид буудлын рестораны тансаг орчинд та Монгол үндэсний хуушуур, бууз, цөцгийтэй банш, битүү шөл зэрэг хоолыг зооглоорой. Мөн зуны улиралд, манайд нэг хоногийн өмнө захиалгаа өгвөл жинхэнэ Монгол хорхог ба шорлогийг зооглох боломжтой юм.

Манай зочид буудлын Европ ресторан нь Европ, Монгол 60 гаруй нэр төрлийн амтат хоолыг таньд санал болгох бөгөөд Монголын Тогооч Нарын Холбооноос сайшаагдсан мастер тогооч нар түргэн шуурхай үйлчлэх тул та сэтгэл хангалуун сайхан хооллох таатай нөхцөл бүрдсэн болно.

WiFi
Ресторан
Уулзалтын өрөө
Хурлын танхим
Өрөө
Эдельвайс зочид буудал нь 20 өрөөтэй буудал бөгөөд өрөө бүр олон улсын гарц бүхий телефон утас, кабелийн телевиз, мини бар, агааржуулагчаар бүрэн тоноглогдсон болно. Манай өрөөнүүд орчин үеийн шийдэл бүхий тавилгатай бөгөөд өрөө бүр тагттайгаараа онцлог болно. Танд болон Таны зочдод манай тохижилт таалагдана гэдэгт итгэж байна.

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Чин Ван Г.Чагдаржавын гудамж-20

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэх нь таны эрүүл мэндэд хортой!