Entertainment MN

Хуримын үйлчилгээ

Яагаад Entertainment MN компанийг сонгосон нь зөв бэ?

Та ресторан сонгох гэж гадуур явж түгжрэлд орон бухимдаж 2-3 ресторанаар ороод л өдөр дуусч байна уу?
Та дуртай хамтлаг дуучидтайгаа хэрхэн яаж холбогдохоо мэдэхгүй хэцүү байна уу?
Хуримын бэлтгэл ажлаа яг хаанаас эхлэх учраа олохгүй хайран цаг мөнгөө дэмий зүйлд зарцуулж байгаа юм биш биз???

Хэрэгтэй бүх зүйлсээ нэг дороос шийдэн үнэтэй цаг, мөнгөө үрэлгүй сэтгэл амар хуримын өдрөө хүлээн суух боломжийг бид олгох юм. Entertainment MN-д хандсанаар рестораны сонголт, хамтлаг дуучин уран бүтээлчид, хуримын зураг авалт, үс засалт, нүүр будалт, машин түрээсийн үйлчилгээ, хуримын даашинз смокинг болон мэргэжлийн зохион байгуулалтыг сонгох боломжтой. Энэ бүхнийг Entertainment MN 7 жилийн туршлага дээр үндэслэн таны хуримыг цогцоор нь зохион байгуулна.

Хуримын зураг авалт, Фото видео үйлчилгээ
Хэзээ ч мартагдашгүй хуримын өдрөөр тань нандин дурсамж болон үлдэх зүйл бол хуримын зургийн цомог билээ. Эргээд дурсахад танд зураг болон видео бичлэг гайхалтай дурсамжийг үлдээх болно.  Тиймээс хуримын зураг авалт, видео бичлэг нь зайлшгүй байх ёстой юм.

Хуримын хөтөлбөр найруулга, зохион байгуулалт
Мэргэжлийн уран сайхны зөвлөхүүд зөвхөн танд зориулсан дахин давтагдашгүй хөтөлбөр гарган найруулж, сэтгэлд тань хүртэл таны баярын өдрийг хэзээ ч мартагдахааргүй зохион байгуулж үйлчилнэ.

Wedding film
Хуримандаа хэрхэн бэлтгэж байгаагаас эхлээд  хуримын өдрийн ёслол хүртэлх бүхий л үеийг тань хальснаа буулган, кино бүтээж өгөх үйлчилгээ юм.

Видео мэндчилгээ
Зочдод зориулсан хосуудын чин сэтгэлийн мэндчилгээ.
Хуримын өдөр болохоос өмнөх хосуудын хөгжилтэй мөчүүд болон сэтгэл хөдөлгөсөн дурсамжуудыг багтаасан богино видео.

Түүхэн зурган эвлүүлэг
Хосуудын бага насны зурагнаас өдийг хүртэлх бүх зургийг нийлүүлэн монтажлаж тэдний хайрын түүх хэрхэн бүтсэн талаарх зурган эвлүүлэг.

Хуримын иэмэлт үйлчилгээ

  • Урилга
  • Бялуу
  • Чимэглэл
  • Машин түрээс
  • Make up, үс засалт
  • Коктейл бар гэх мэт зүйлсүүд гарах боломжтой.

Хуримын үед “Хүүхэд харах үйлчилгээ”

Хүүхдүүд хуримыг дуустал удаан сууна гэдэг хэцүү.

Энэ үед яах вэ?

Та хайртай хүмүүстэйгээ баярынхаа өдөр сэтгэл амар, тайван суух боломжийг бид олгож байна.  Бяцхан зочдыг үлгэрийн баатруудын жүжигчилсэн тоглолт, илбэчин, дуучин, хөгжөөнт тоглоом, уралдаан тэмцээн, бүжиг зааж хамтдаа бүжиглэх гэх мэт мэргэжлийн жүжигчид 1-2 цагийн үйлчилгээ үзүүлнэ.

Хаяг: СБД, 6-р хороо, Хүнсний 4-р дэлгүүрийн хойно AB center 801 тоот

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэх нь таны эрүүл мэндэд хортой!