Era Hotel

Зочид буудал

WELCOME to “ERA“ HOTEL

Бидний тухай

2018 оноос эхлэн ЭРА-гийн хамт олон зочдод хамгийн тохиромжтой, тав тухтай болон аюулгүй орчинг бүрдүүлсээр ирсэнМөн ЭРА нь зочид буудал, ресторан лаунж болон уулзалтын өрөө гэсэн төрлөөр амрах орчинг тус тус бүрдүүлж өгсөн.

ЭРА зочид буудал /zochid buudal/ нь Улаанбаатарын их хотын А зэрэглэлийн төв бүсэд байрладаг.  Сүхбааатар талбайгаас 1,6 километр буюу 10 минут, Чингис онгоцны буудлаас 16,3 километр,мөн Улаанбаатар төмөр замаас 4 километр зайтай байрладаг.

Манай зочид буудлын өөр нэг давуу тал бол голын хажууд байрлаж зочиддоо намуухан орчинг бүрдүүлж өгдөгөөрөө онцлогтой ба банк, их дэлгүүр, автобусны буудал, дэлгүүрүүдтэй болон томоохон аж ахуйн нэгжүүдтэй нэг газар зэрэг байрладаг..

Амарч буй, бизнесийн аялалаар явж буй болон худалдаа хийж буй зочдод ЭРА зочид буудал нь Монголд байх хугацаандаа цагаа өнгөрүүлэх хамгийн сайн сонголт юм.

Бид өөрсдийн зочиддоо байнга найдвартай үйлчилгээ үзүүлж, хамгийн дулаан уур амьсгалыг бүрдүүлдэг.

Зочид буудал

Люкс нэг ортой болон хоёр ортой, энгийн өрөө нэг ортой болон нэг ортой тусгаарлагчтай буюу сьют гэх мэтчлэн өрөөнүүд байдаг. Өрөө болгон FHD хавтгай дэлгэцтэй олон улсын сувагтай зурагттай, чөлөөт зайтай ба өөрийн гэсэн ширээтэй.  Душ шүршүүрийг тооцвол, угаалгын өрөө нь нэг удаагийн хэрэглэл болоод бусад ариун цэврийн хэрэгслээр хангагдсан. Өндөр тутмын утасгүй интернет болох Wi-Fi давхар бүрт байрлуулсан. Угаалгын үйлчилгээ мөн явуулдаг. Мөн энэхүү цагаар өглөөний болоод өдрийн хоол захиалах боломжтой. Хоёр давхарт зочдод зориулагдсан уулзалтын өрөө  байдаг. Мөн зочиддоо өдөр бүрийн цэвэрлэгээгээр хангадаг. 24 цагийн лифттэй болохоор зочид маань өөрийн ачааг зөөхөд бэрхшээл гардаггүй болно.

Та өөрийн хүссэн үйлчилгээг авахад бид туслах болно

“ERA”-ийн хамт олон

Үнийн мэдээлэл

  • Люкс өрөө 1 ортой 98,000₮ – 108,000₮ (4 хүн өрөх боломжтой)
  • Энгийн 1 ортой өрөө 55,000₮ – 65,000₮ (2 хүн орох боломжтой)
  • Сьют 1 ортой өрөө 65,000₮ – 75,000₮ (2 хүн орох боломжтой)

Хаяг: Багшийн дээдийн Арслантай гүүрээс хойш Санхүү Эдийн Засгийн Их Сургуулийн хойно сансарын И-мартын баруун урд хажууд Sky их дэлгүүрийн баруун урд сэлбэ голын хөвөөнд

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэх нь таны эрүүл мэндэд хортой!