Эрхэт Сүлд

Амралтын газар

“Эрхэт сүлд” аялал, жуулчны тур бааз нь 2006 онд Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойд зориулан байгуулсан “Эрхэт трейд” ХХК-ны өчүүхэн хувь нэмэр юм. Монголд хамгийн томд тооцогдох 20 ханатай гэрт тухлан нэг удаадаа 150 хүний хүлээн авалт, хурим найр, хурал семинарыг зохион байгуулах боломжтой.

Та эртний хаад, хатадын амьдрал, орчинг бүрэн харуулсан гэр музейд зочилсноор монгол үндэсний хувцастайгаар зоог барин, тоглолт үзэж, дургсгалын зураг татуулах, эртний уламжлалт тоглоом, гэр музей, дэлгүүрээр үйлчлүүлэх боломжтой.

Мөн жуулчид, амрагчдын ая тух, чөлөөт цагийг өнгөрөөхөд зориулагдсан ресторан, хүлээн авалтын саруулхан танхим, сүүлийн үеийн хэв шинжээр тохижуулсан саун, фитнесс, теннис, билльярдын өрөөнүүд, бар, зочид буудалтай.

Улаанбаатар хотын төвөөс баруун зүгт 25 км, ”Чингис хаан” Олон Улсын нисэх онгоцны буудлаас 5 км.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэх нь таны эрүүл мэндэд хортой!