Flower hotel

Flower hotel /zochid buudal/ нь  1995 онooc олон жилийн туршлагатай Алтай зочид буудлын халааг үргэлжлүүлж, шинэчилсэн зохион байгуулалттаар Япон-Монголын хамтарсан томоохон компаниудын анхдагч болон үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Тэр цагаас хойш бид зочиддоо дээд зэргийн үйлчилгээг хамгийн боломжийн үнээр санал болгосоор байна.
Цэцэг зочид буудал нь 3 одны зэрэглэлтэй ба энгийн болон хагас люкс, люкс 180 өрөөнд 330 хүн хүлээн авах хүчин чадалтай. Хотын төвд хэрнээ дуу чимээнээс алс, өндөрлөг хэсэгт мод бутаар хүрээлүүлэн, намуухан орчинд байрлах манай буудлаас Улаанбаатар хот болон үзэсгэлэнт Богд уул, хүрээлэн буй орчин сэтгэл татам харагддаг нь бидний нэг давуу тал юм.

Буудлаас та ихэнх шаардлагатай газар руугаа зорчиход тун тохиромжтой:
Тухайлбал замын ачаалал бага үед Чингис Хаан Олон Улсын нисэх буудал машинаар ердөө л 20 минут, Төмөр замын буудал аравхан минут л явах бөгөөд хотын төв хэсэг Сүхбаатарын талбай, бизнес, худалдааны төвүүд, театр, музей, галларейнүүд ердөө л 20минут алхах зайд байрлалтай.
Манайх Европ, Монгол, Хятад, Япон ресторанууддаа нэгдүгээр зэргийн тогоочийн хийсэн амт чанартай зоогоор зочиддоо үйлчилдэг.
Мөн манайд ачаалал ихтэй ажилладаг хүний алжаал ядаргааг тун сайн тайлах Япон хэв маягийн саун, массаж, гоо сайхны салон болон Караоке баар ажиллаж байна.
Манай буудлын ихэнх албан хаагчид англи, япон, орос болон бусад гадаад хэлээр зочидтойгоо харилцах чадвартай. Бидний үйл ажиллагаа, үйлчилгээний чанарыг үнэлж Цэцэг зочид буудлыг Монгол Улсын Засгийн Газраас хамгийн сайн үйл ажиллагаатай аж ахуйн нэгжүүдийн нэгээр тодруулан шалгаруулж байсан.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэх нь таны эрүүл мэндэд хортой!