Говийн Анар

Гэр бааз

“Говийн анар” жуулчны бааз нь байгалийн нэн үзэсгэлэнтэй, ховор сонин тогтцыг нэг дор цогцлоосон Хонгорын элс уулын хаяанд, Сэврэй сумаас 45 км, Улаанбаатар хотоос 640 км-т Говь Гурван Сайханы байгалийн цогцолбор газрын нутаг дэвсгэрт үйл ажиллагаагаа 2009 оноос хойш явуулж байна. Говь Гурван Сайханы байгалийн цогцолбор газар нь олон зүйлийн ховор амьтан, ургамлын өлгий нутаг билээ. Та бүхэн Говийн Анар жуулчны баазад ирснээр наран ургахаас түг түмэн одод гийх хүртэл байгалийн сайхныг таашаан мэдэрч, манай хамт олны найрсаг дулаан үйлчилгээг хүлээн авч, амт чанартай олон төрлийн зоогоор үйлчлүүлэн, ая тухтай амрах болно. Мөн манай баазаас Онгийн хийд, Банзаг, Ёлын ам, Хэрмэн цав болон Баянхонгор аймгийн Их Богд уул, Орог нуур зэрэг газар луу аялах боломжтой.

Өмнөговь аймгийн Сэврэй сумын нутагт, үзэсгэлэнт Хонгорын элсний хаяанд Баянзаг, Говь Гурван Сайхан, Ёлын Ам, Төгрөгийн Ширээ зэрэг цогцолборуудын дунд Улаанбаатараас 640 км, Даланзадгадаас 220 км, Сэврэй сумаас 45 км, Хонгорын Элснээс 5 км оршдог.

80 зочин хүлээн авах хүчин чадалтай 35 гэр, 2 зоогийн газар Европ, Ази болон Монгол үндэстний хоол, хүндэтгэлийн зоог

  • Бэлэг дурсгал, хүнсний дэлгүүр, snack bar, Barbeque place
  • Тоглоомын булан (шагай, шатар, даам, оньсон тоглоом, сур харваа, цүү хаях)
  • Наран шарлагын талбай
  • Элсний воллейбол
  • Фото студи- Монгол үндэсний хувцастай зураг авахуулах,

Үнэ: Дотоодын амрагчид – 75000 төгрөг, гадаадын жуулчид 95000 төгрөг /жолооч, орчуулагч – 45000 төгрөг/

Хаяг: Өмнөговь аймгийн Сэврэй сумын нутагт, үзэсгэлэнт Хонгорын элсний хаяанд Баянзаг, Говь Гурван Сайхан, Ёлын Ам, Төгрөгийн Ширээ зэрэг цогцолборуудын дунд Улаанбаатараас 640 км, Даланзадгадаас 220 км, Сэврэй сумаас 45 км, Хонгорын Элснээс 5 км оршдог.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэх нь таны эрүүл мэндэд хортой!