Их Монгол

Хурал, сургалтын танхим

Манай бааз нь уламжлалт хэв маягийг орчин үеийн үйлчилгээтэй төгс хослуулсан бөгөөд эндээс төрөл бүрийн аялалыг өөр өөр чиглэлээр байгалийн үзэсгэлэнт газруудаар хийхэд нэн тохиромжтой юм.

“Их Монгол” жуулчны бааз нь Монголын үндэсний уламжлалт зан заншил, гүн ухаан, баатарлаг түүх, соёл, амьдрах ухаан дээр үндэслэгдсэн гар урлалын аргаар бүтээгдсэнээрээ бусад баазуудаас онцлогтой бөгөөд байгуулагдсанаасаа хойш жил бүр баазын хүчин чадал, тав тухтай байдлыг сайжруулсаар ирсэн бөгөөд одоо 21 Дарь Эхийг бэлгэдсэн зочдын 21 гэр, хүндэтгэлийн болон Хуурийн өргөө, Монгол ба Европ хоолний зоогийн газрууд, саун, иж бүрэн массаж, биллиард, конференц өрөө, интернэт болон фитнесс заал, бэлэг дурсгалын дэлгүүр зэрэг байгууламжуудтай бөгөөд ирэх жилүүдэд номын сан, гэр-музейн цогцолбор нэмж байгуулах төлөвлөгөөтэй байна.

Манай жуулчны баазад 8метр 40см-ийн өндөртэй Морин хуур байдаг нь дэлхийн хамгийн өндөр морин хуур гэж зүй ёсоор тооцогддог юм

“Их Монгол” жуулчны бааз нь:
Нэг болон 2-3 ортой,15-16-р зууны үеийн хийцтэй, тавилгууд болон тооно, багана, унийг урлан сийлсэн, ихэнх гэрүүдэд битүү ширдэг дэвссэн. Манайх 180см-ийн өргөн ортой 4 гэр, 2ортой 4 гэр, 3 ортой 4 гэр, 4 ортой 7гэр, 4 ортой 6 цэвэр модоор барьсан 6 байр, нийт 80 ороор нэг удаад үйлчлэх хүчин чадалтай юм.

 

No Fields Found.

Хаяг: Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Хүннүгийн гудамж, Улаанбаатар, Монгол улс

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэх нь таны эрүүл мэндэд хортой!