ХӨХ МОРЬТ Цогцолбор

Хөх Морьт Цогцолбор нь 2008 оны 8-р сард ашиглалтанд орсон. Орчин үеийн европ загвар хийц бүхий зочид буудал, ресторан, бар, гадаах цэцэрлэгт хүрээлэнд зоог барих, VIP, хурлын өрөө, шатар, даам, хөзөрийн өрөө, диско, караоке, бильярд, сауна, сагс, гар бөмбөг зэрэг гадаах спорт тоглолтууд хийх боломж бүхий иж бүрэн үйлчилгээг үзүүлж байна.

Цэнгэг агаар, цэвэрхэн, ая тухтай орчинд Та төрсөн өдөр, хурим, найр бусад тэмдэглэлт үйл явдал, хурал цуглааныг зохион байгуулах бүх талын боломжтой.

Манайх люкс, стандарт, энгийн зэрэглэлтэй өрөөнүүдээр үйлчилнэ. Цэвэр агаар, ая тухыг эрхэмлэсэн Та бүгд манайд алжааллаа тайлж сайхан амарна уу

Манайх хурал, семинар хийх орчин үеийн микрофон тоноглол, презентаци буулгах том дэлгэц, 50 хүртэл хүн авах хүчин чадал бүхий тохилог хурлын өрөөтэй. Хурал, семинарт оролцогсод нь завсарлагаанаар эрүүл агаарт ая тухтай орчинд салхилж түр саатаж болох давуу талтай. Хуралд оролцогсдод цай, кофе, үдийн болон оройн хоолоор үйлчилнэ. Унааг захиалгаар авч үйлчлүүлэх боломжтой.

Манайх тусгайлан дизайн хийсэн диско заал, Та бүгдийн ая тухыг бодсон караоке өрөөтэй. Тусгай арга хэмжээг зохион байгуулахдаа албан ёсны арга хэмжээг ресторанд хийсний дараа чөлөөт хэлбэрт шилжиж диско, караоке-ээр үргэлжлүүлэх боломжтой.

Цэнгэг агаарт ирсэн Та манай саунагаар үйлчлүүлж улам сайхан алжааллаа тайлах боломжтой. Орчин үеийн Фин буюу хуурай саунагаар Та ая туухтай үйлчлүүлнэ үү

Манайх Найрамдал хүүхдийн зуслан, амралтын газар явах замд, Хаадын зам амралтын газрын дараагийнх, хотоос 20 км-т байрлаж байна.
♦Тоног төхөөрөмж: Микрафон,MD компьютер, хөгжмийн удирдлага, диско гэрэлтүүлэг VIP, хурлын өрөө, шатар, даам, хөзөрийн өрөө, диско, караоке, бильярд, сауна
♦ Бүжгийн талбай: Байгаа
♦ Тусгай хөтөлбөр/Нөхцөл: Амьд хөгжмийн тоглолт

 

 

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэх нь таны эрүүл мэндэд хортой!