HOLIDAY INN зочид буудал

Холидей Инн Улаанбаатар зочид буудал нь амралт чөлөөт цаг, бизнесийн уулзалт зохион байгуулах зэрэг үйл ажиллагаанд нийцсэн зочид буудал бөгөөд хэн бүхний тухлах газар байж чадна. Холидей Инн зочид буудал нийт 169 өрөөтэй, үүнээс 13 бүтэн люкс, 12 дээд зэрэглэлийн өрөө байдаг. 24 цагийн үйлчилгээ, үнэгүй wi-fi нь үйлчлүүлэгч бүрийг сэтгэл ханамжтай байлгахад туслах юм.

Fitness Center & Spa

Чийрэгжүүлэх төв нь дэлхийд алдартай Technogym брандын төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон ба хуурай болон уурын саунд алжаал, стрессээ тайлангаа спа гоо сайхны төвөөр үйлчлүүлж болно.

F&B Services

Орчин үеийн чөлөөт шийдэл бүхий ресторан нь Ази, Европ болон Монгол зоогийн өргөн сонголтоор тав тухтай орчинд, олон улсын стандартад нийцсэн өндөр чанартай үйлчилгээг үзүүлж үйлчлүүлэгчийн сэтгэл хангамжын баталгааг өгөх болно.

Conference Rooms

Бид дэвшилтэт технологоор бүрэн тоноглогдсон танхимууддаа олон нийтийн арга хэмжээ, уулзалт, хүлээн авалт, хурим зэрэг олон төрлийн үйл ажиллагааг өндөр түвшинд зохион байгуулах болно. Хүндэтгэлийн хүлээн авалтын танхим нь олон төрлийн арга хэмжээ зохион байгуулах зориулалтай ба хурлын өрөө нь таныг илүү чөлөөт орчинд бизнес уулзалт болон бага хэмжээний хурлыг зохион байгуулах боломжийг олгоно.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэх нь таны эрүүл мэндэд хортой!