Maxipot

HOT POT гэж юу вэ?

Халуун тогооны хоолны гайхамшиг нь халуун тогоо буюу “хого”-нд буй. Чингисийн байлдан дагуулагчид энэхүү соёлыг дэлхий даяар түгээн дэлгэрүүлсэн учир халуун тогоог “Mонгол хоол ” хэмээн нэрлэдэг. Хоол хийх ийм арга бусад үндэстнүүдэд түгээмэл байдаг ч жинхэнэ сонгодог халуун тогоо өөрийн гэсэн онцлогтой. Халуун тогооны онцлог нь хооллож буй хүмүүсийг ойртуулан халуун дулаан уур амьсгал бий болгодгоос гадна бүтээгдэхүүний амин дэмийг алдагдуулахгүй шинээр нь зочдынхоо ширээнд хүргэдэг онцлогтой. Түүнчлэн үйлчлүүлэгч та хүссэн хоолоо өөрөө зохиож зооглох учир амин дэмээр баялаг, эрүүл хоол байх болно. Сая сая хүмүүс халуун тогооог хамгийн зөв зохистой, шинэ соргог хоол хэмээн талархан сонгодог нь ийм учиртай билээ

Улс үндэстнээр зочилж хүн төрөлхтөний соёлыг хүндэтгэн танилцаж байгаа эрхэм жуулчин таныг болон их хотын эрхэмсэг үйлчлүүлэгч та бүхнийг хаврын хавсарганаар ядаргаа тайлах увьдастай манай ресторанд ирж жинхэнэ сонгодог халуун тогооны амтат зоогийг өвөрмөц тохижилттой, сонгодог орчинд тухлан сууж зооглохыг МаксиПот ресторан урьж байна.

 

 

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэх нь таны эрүүл мэндэд хортой!