Meliora Restaurant

Манай рестораныг сонгосон танд гүн талархал илэрхийлье. “Мэлиора” ресторан нь 2011 оны 3 дугаар сараас эхлэн үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд “Мэлиора” гэдэг нь “Илүү сайн, давуу” гэсэн утгатай Латин гаралтай үг юм. Япон улсаас уригдан ирсэн тогооч Номура Койчи болон Монголын чадварлаг тогооч нарын баг та бүхэнд Япон хоолны гайхамшигт амтыг Монголд зооглох боломжийг олгож байгаадаа баяртай байна. 60 хүний суудал бүхий үндсэн заалнаас гадна тусгай лаунж хэсэг, караоке өрөө, япон стилийн V.I.P өрөө зэргийг бид таны таашаал, тав тухад нийцүүлэн засаж тохижуулснаас гадна ажил хэрэгч хүмүүн та манай рестораны аль ч хэсгээс өндөр хурдны утасгүй интэрнетийн (WiFi ) үйлчилгээг ашиглах боломжтой. Meliora-д шөнө орой болтол тухлан суух lounge, хайртай дотны хүмүүстэйгээ халуун дотно зоог барих аль алиныг нь бодолцсон төгс орчин, дээд зэргийн үйлчилгээ, эерэг дулаан энергитэй хамт олон таныг хүлээж байна.

Хаяг: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Оргил шилтгээн 4-р давхар

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэх нь таны эрүүл мэндэд хортой!