МҮСАШИ ХАБҮЧИ япон ресторан

Дэлхийн алдарт Япон, Ази хоолны сүлжээ ресторан монголд шинээр үүд хаалгаа нээлээ. Манай ресторан жинхэнэ японы уламжлалт сүшиг далайн орноос импортлон авчирсан далайн амьтадаар мэргэжлийн өндөр зэрэгтэй тогооч зөвхөн таньд зориулан шууд хийж бэлдэж өгнө.

Халуун сакены зөөлөн амтанд мастер тогоочийн ур чадварыг харан хоолны урлагийг та манайхаас мэдрээрэй.Олон улсын зэрэглэлтэй мастер тогоочийн сонин содон үзүүлбэр бүхий хоолны амьд шоунд хоолны тань орц найрлагыг таны өмнө шууд хийж өгнө. Энэ бол дорно дахины хооллох урлагийн гайхамшигт соёл юм. Мастер тогоочийн олон жилийн туршлага, Австрали улсаас захиалгаар авчирсан мах ногоо, Далайн орноос авчирсан далайн амьтадын мах, Польш улсаас тусгайлан авчирсан гахайн махаар олон жилийн турш бүрэлдэн тогтсон уламжлалт арга техникээр, манай хамт олоны сэтгэл шингэсэн бүтээлийг та амтлаад үзээрэй.

Гэр бүл, ажлын хамтрагч, найз нөхөдтэйгөө өөрсдийн идхийг хүссэн мах ногоогоо захиалан, хоолны амтыг 5 мэдэрхүйгээрээ мэдрэх боломж зөвхөн манай ресторанд!

Хаяг/Байршил: ЧД 5-р хороо, Тэнгис кино театрын автобусны буудалын чанх хойно Victory төвийн 2 давхарт.
Ажиллах цагийн хуваарь : Өдөр бүр 10:00-24:00
Кредит карт : Бүх карт уншина.
Хүчин чадал : 20-60  хүртэлх хүн

Хаяг: Тэнгис кино театр баруун талд, Викториа сентр

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэх нь таны эрүүл мэндэд хортой!