Nomun Medical Wellness Resort
Амралтын газар, Сувилал
Эх, хүүхэд, иргэн бүрийн эрүүл мэндийг хамгаалах, урдчилан сэргийлэх, эмчлэн сувилах чиглэлд 2002 оноос хойш тасралтгүйгээр анхаарал хандуулж, үйчилж ирсэн“Номун” эмнэлгийн туршлага дээр үндэслэн байгуулсан “Номун” medical wellness resort амралт сувилал нь Улаанбаатар хотоос 24 километрийн зайд буюу хүүхдийн инээд цангинаж, энерги шингэсэн “Найрамдал” зуслангийн замд үйл ажиллагаагаа эхлүүлж, үүдээ нээгээд байна.
Манай амралт сувилал нь ази, европ хосолсон эмчилгээ, сувиллын бүх төрлийн үйлчилгээг (рашаанаас бусад) үзүүлэхийн сацуу эрүүл мэндийн салбарын томоохон ололтын нэгд зүй ёсоор бичигддэг усан эмчилгээгээр үйлчлүүлэгчдийнхээ алжаал ядаргааг тайлахаар зорин ажиллаж байна.
“Номун” medical wellness resort нь дөрвөн одтой зочид буудлын стандартаар баригдсан бөгөөд нян бактер үржэггүй дрож, амьсгалдаг обой, хүүхдэд харшил үүсгэхгүй сайн чанарын тоглоом зэргийг сонгож, үйлчлүүлэгч та бүхэндээ тав тухтай, тохилог, цэвэр, аюулгүй орчныг бэлдээд байна.
Түүнчлэн үйлчлүүлэгч та манай амралт сувиллыг зорин ирснээр халуун саунд суун бассэйнд сэлж мэргэжлийн эмчээр алжаал тайлах массаж хийлгэн дүш, бялдаржуулах танхимаар үйлчлүүлэн дэлхийн томоохон дөрвөн одтой зочид буудлуудаас авах боломжтой бүх л үйлчилгээг аван алжаалаа тайлаарай.
– Нэг дор 100 хүн хүлээн авах европ стандартын, орчин үеийн шийдэл бүхий тохилог, дулаан өрөөнүүд
– Өндөр зэрэглэлийн ресторан нь нэг дор 80-150 хүнийг хүлээн авч үйлчлэх хүчин чадалтай
– 120-200 хүний багтаамж бүхий сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр тоноглосон, хурлын танхим
– 20 автомашины багтаамж бүхий дулаан зогсоол
Та болон таны хайртай хүн бүрийг “Номун” medical wellness resort амралт сувиллын газар урьж байна.
Танд эрүүл энх, инээд хөөр, эрч хүчийг хүсье
Хаяг: Найрамдал зуслан явах замд
