Novotel

Новотел Улаанбаатар Зочид буудал нь гэр бүлээрээ эсвэл ганцаараа буудаллах аль ч үед танд яг л гэртээ байгаа мэт хүссэнээрээ чөлөөтэй байх, ажиллаж, амрах боломжийг олгоно. Бид зочин бүртээ анхаарал халамж тавьж, тэдэнд чин сэтгэлээсээ туслахын төлөө ажилладаг. Манай хамт олны гол зорилго бол энгийн даруу байдалд тулгуурлан хүн бүрийн таашаалд нийцсэн онцгой үйлчилгээг бий болгох явдал юм.

Бид олон улсын стандартад нийцсэн орчин үеийн интерьер бүхий дээд зэрэглэлийн цэлгэр саруулхан 5 төрлийн 192 өрөөтэй. Зочид буудлын өрөө тус бүрт орчин үеийн хавтгай дэлгэцээр олон улсын 100 гаруй сувгийг шууд үзэх, өндөр хурдны интернет ашиглаж болохоос гадна олон улсын дуудлага хийх боломжтой. Та бизнес аялал, амралт зугаалга, гэр бүл, найз нөхдөөрөө жилийн 4 улирлын хэдийд ч тухлан үйлчлүүлээрэй.

Новотел Улаанбаатар Зочид буудал нь Чингис Хаан Олон Улсын Нисэх Онгоцны буудлаас 30 минут, УБ төмөр замын төв вокзалаас 15 минутын зайтай байрладаг.

Хаяг: Baga Toiruu 6, Th Khoroo Ulaanbaatar, Mongolia

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэх нь таны эрүүл мэндэд хортой!