Оргил Рашаан Сувилал
Амралт сувилалын үнэ ханш 2018, оргил рашаан сувилал үнэ, ахмадын сувилалын газар, amraltiin gazruud in hayag, мойлтын тохой сувилалын газар
Нийслэл хотын өмнөд, Туул голын хойд хэсэгт усны хайгуулынхан 1932-1933 онд газар өрөмдөхөд 90 метрийн гүнээс исгэлэн ус ундарч гарснаар рашааны ордыг анх илрүүлжээ.
Тэр үеийн Ардын эрүүлийг хамгаалах сайдын тушаалаар эмч мэргэжилтний бүрэлдхүүнтэй комисс томилж уг усыг шинжилж үзэхэд найрлагадаа нүүрс хүчлийн хий, кальци, магни, төмөр агуулсан рашаан болох нь нотлогдсноор “Комбинатын рашаан” нэртэй сувилал байгуулагджээ. 1933 онд үйлдвэр комбинат байгуулах үед хэрэгцээний усны гүний өрөмдлөг хийж байхад нэлээд нөөц ундраатай ер бишийн исгэлэн ус илэрснээр Улаанбаатар рашаааныг анх илрүүлж Ардын эрүүлийг хамгаалах яамны 1933 оны 24 дүгээр тушаалаар эмч мэргэжилтний бүрэлдхүүнтэй комисс томилон 1934 оноос улирлын чанартай сувилал байгуулснаар одоогийн Оргил сувиллын суурь тавигджээ. Одоогийн хүчин чадал
1974 оны сүүлчээр 300 ортой одоогийн Оргил сувиллын байр ашиглалтанд орсон.
Одоо Оргил сувилал нь 1 ээлжиндээ 350 хүн хүлээн авах хүчин чадалтай, жилдээ 10 мянга гаруй сувилуулагчид эмчилгээний 30 гаруй төрлөөр эрүүл мэндийн тусламж үйлчилгээний технологи,чанарын шаардлага хангасныг магадлан итгэмжлэгдсэн рашаан сувилал юм. Бидний давуу тал:
- – Магадлан итгэмжлэгдсэн
- – Салбартаа олон жил ажилласан туршлагатай /1934 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа анхны сувилал /
- – Мэргэжлийн боловсон хүчнээр бүрэн хангагдсан: Анагаах ухааны доктор-3, клиникийн профессор-4, магистр-5, тэргүүлэх зэрэгтэй их эмч-2, ахлах зэрэгтэй их эмч-5, зүрх судасны, хоол боловсруулах эрхтэн тогтолцооны эмгэг, мэдрэлийн нарийн мэргэжлийн эмч, бариа засалч, сувилагч мөн эмчилгээний хоолонд мэргэшсэн МУ-ын зөвлөх инженер технологич, олон жилийн туршлагатай мэргэшсэн тогооч нар ажиллаж байна.
- – Клиникийн тасагтаа бусад төрөлжсөн нарийн мэргэжлийн эмнэлгүүдээс сувилуулагчдыг хүлээн авдаг.
- – Нөхөн сэргээх эмчилгээний эмч, сувилагч бэлтгэх сургалтын алба, баазтай.
- – Бусад рашаан сувиллуудад мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажилладаг
- – Рашааныг ундаргаас нь шууд авч ашигладаг
- – Рашаан, шавар эмчилгээний зориулалтын барилга байгууламжтай.
Хаяг: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Чингисийн өргөн чөлөө, “Оргил рашаан сувилал” ТӨХК-ийн байр
Сувилалд хэрхэн ирэх вэ ?
- Ажлын өдрүүдэд 8:20-11:40 цагийн хооронд үйлчлүүлэгчдийг хүлээн авна.
- Сувилуулахаар ирэхдээ доорхи бичиг баримтыг авчирна.
- Бөглөж баталгаажуулсан илгээх бичиг;
- Иргэний үнэмлэх;
- Сувилалд ирэх өдрөөс 21 хоногийн дотор хийлгэсэн шинжилгээ, ЭХО, зүрхний цахилгаан бичлэг /ЭХО, Зүрхний бичлэгийг тус сувилалд ирээд хийлгэж болно.
Жич: Ирэх өдрөөс 21 хоногийн дотор шинжилгээ, оношлогоо хийлгэсэн сувилуулагч шууд Оргил рашаан сувилалд ирж илгээх бичгийг бөглүүлж, баталгаажуулаад орж болно.
“Оргил рашаан сувилал ХХК” Yнэ:
- Эрүүл мэндийн даатгалтай иргэн 6-с дээш хоног хэвтэж үйлчлүүлэхэд нэг хоногийн төлбөр – 37,000 төгрөг
- Эрүүл мэндийн даатгалгүй иргэн – 48,000 төгрөг
- 2-10 насны хүүхэд – 18,500 төгрөг
- 11-с дээш насны хүүхэд – 37,000 төгрөг
- Гадаадын иргэн – 55,000 төгрөг
Хаяг: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Зайсангийн гудамж, “Оргил рашаан сувилал” ХХК-ийн байр