Platinum Hotel

Зочид буудал

Platinum зочид буудал

Platinum зочид буудал нь хотын төвийн А зэрэглэлийн бүсэд шинээр нээгдсэн 4 одтой зочид буудал бөгөөд, өрөөнүүд маань уужим саруул, том, тав тухтай, цэвэр тохилог орчинг бүрдүүлсэн.

Бүх өрөө эйркондишн, буйдан, LED 40 телевизор , өндөр хурдны интернет болон бүх давхарт WI-FI төхөөрөмж суурилуулсан, гадаад ярианы эрхтэй телефон утас, мини бар, үсний сэнс, картан цоожоор тоноглогдсон, бүх өрөөнд зочны эд зүйлсийг хамгаалж хадгалах сейфтэй, сайн чанарын цагаан хэрэглэл, алчуур халат, 1 удаагийн хэрэгсэлтэй. Чингис хааны талбай, Централ тауэр, Блю Скай тауэр болон жуулчдад зориулсан үзвэр үйлчилгээ, музей, зоогийн газартай ойрхон байрладаг учраас бусдаас давуу талтай.

- Өрөөний үнэ/Хоног:

1 ортой өрөө 148000₮, 2 ортой өрөө 188000₮

- Өрөөний тоо, Багтаамж:

1 ортой өрөө (37ш), 2 ортой өрөө (15ш)

- Нэмэлт байгууламж - Үйлчилгээ: Ресторан, VIP өрөө
- Дэлгэрэнгүй хаяг : Сүхбаатарын дүүрэг 1-р хороо/14210/ Г.Чагдаржав-н гудамж-36

Үнэлгээ хийж, сэтгэгдлээ бичнэ үү

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

СБД, Нэгдүгээр төрхийн урд талд
Зүг чиг авах