Puma Imperial

Хурал, сургалтын танхим, хурлын заал

Puma Imperial хурлын ЗААЛ

Puma Imperial хурлын заал нь тав тухтай, тохилог орчинтой, төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын, гадаад дотоодын болон албан байгууллагын хурал, зөвлөгөөн, семинар, бизнес уулзалт, лекц, сургалт, vзэсгэлэн зэрэг бүхий л үйл ажиллагааг зохион байгуулахад шаардлагатай орчин үеийн дэвшилтэт тоног төхөөрөмжүүдээр бүрэн тоноглогдсон.

Puma Imperial хурлын заал завсарлагааны цагаар халуун кофе, цай ундаа, хөнгөн зууш, амттан, буфетээр үйлчлэх боломжтой. Таны захиалгаар амт чанар сайтай европ болон үндэсний хоолоор үйлчилнэ. Шуурхай үйлчилгээ, хямд үнийг санал болгож байна. Та бүхэн өргөнөөр ирж, тухлан үйлчлүүлнэ үү.

- Хүчин чадал: 100 хүн
- Хурлын заал түрээсийн үнэ: 100 хүн - 120,000 төг /1 цаг/, 40 хүн - 80,000 төг /1 цаг/, 15 хүн - 30,000 төг /1 цаг/, 4 хүн Вип өрөө - 25,000төг /1 цаг/
- Өдрийн хоолны сет, Coffee break: Coffee break - 6,500 - 7,500төг /1 хүн/, Өдрийн хоолны сет - 20,200 - 22,200 төг /1 хүн/
- Хурлын нэмэлт төхөөрөмж: Проектор, Чанга яригч, Микрофон
- Цагийн хуваарь: Өдөр бүр 10:00-23:00
- Дэлгэрэнгүй хаяг : Чингисийн Талбайн зүүн хойно, Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийн урд талд

Үнэлгээ хийж, сэтгэгдлээ бичнэ үү

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.