Riverside Golf Club

Riverside Golf Club – Тавтай морил!
Монгол улсын нийслэл Улаанбаатар хот, Сонгинохайрхан уулын бэлд, Туул голын хөвөөнөө байгалийн тогтоц бүрэлдсэн газарт байрлах манай Ривэрсайд Гольф Клаб нь гольф тоглогчид, жуулчид, олон нийт хэн бүхэнд дэлхийн стандартад нийцсэн өндөр зэрэглэлийн гольфийн талбай болон клабхаусаараа үйлчилж байна.
Бид 2010 оноос эхлэн Монголдоо анхны 18 нүх бүхий дэлхийн стандартад нийцэхүйц гольфийн талбайг Солонгос улсын мэргэжилтнүүдийн нарийн ур ухаан, туршлагыг хослуулан барьж байгуулж эхэлсэн бөгөөд 2012 оны сүүлийн хагаст талбай дээрээ анхны тоглогч нараа хүлээн авч байв. Өнөөдрийг хүртэл хугацаанд Монголынхоо тоглогч нарын дунд төдийгүй бусад улс орнуудын тоглогч нар, тэр дундаа Солонгос улсын тоглогч нарын дунд хэдийн танигдаж, мэргэжлийн тоглогчдыг ч гайхшруулж чадах мод, гол ус, нуур бүхий байгалийн тогтоц бэрхшээлээрээ бусдаас давуу байр суурийг эзэлсэн юм.
2017 оны 9-р сард талбай болон байгалийн сайхан шууд харагдах саруул том цонх, террас, өргөн уужим талбайтай, хоёр давхар клабхаусаа ашиглалтанд оруулснаар гольф тоглогчдын тав тухыг дээд зэргээр хангаж, гольф, саун, локер, рестораны үйлчилгээг цогцоор үзүүлж эхэлсэн. Мөн энэхүү клабхаусаа түшиглэн хуримын ёслол хүндэтгэлийн цайллага, байгууллага хамт олны тэмдэглэлт баярын арга хэмжээ, хурал зөвлөгөөн зэргийг зохион байгуулахаас гадна гэр бүл найз нөхдөөрөө хүрэлцэн ирж амтат хоол, цэвэр агаар, шинэ орчныг мэдрэх таатай нөхцлийг бий болгоод байна.

ГОЛЬФИЙН ТАЛБАЙ

2012 он
Дэлхийн стандартын 18 нүх, 72 паар талбайг 26 нуур, 71 банкертайгаар байгуулж, бусад саад тотгоруудыг байгалийн тогтоц хэвээр нь үлдээсэн нь туршлагатай тамирчнийг ч хүртэл ур чадвараа сорин, арга ухаан бүхнээ шавхахад хүргэдэг.
Бид Creeping Bentgrass, Kentucky Bluegrass, Ryegrass, Red Fescue зэрэг хүйтэн орны гольфийн талбайд хамгийн тохиромжтой шилдэг сортын үрээр зүлгээ ургуулсан бөгөөд гольфийн талбайн арчилгааны дэлхийн брэнд TORO-гийн сайн чанарын тоног төхөөрөмжүүдээр байнга арчилж, тордож байдаг. Олон жилийн туршлагатай талбайн даамал болон түүний чадварлаг баг зүлэгний хэвийн байдал, чанарыг байнга хянан ажилладаг бөгөөд манай талбай Монголдоо хамгийн арчилгаа сайтай, хурдтай Green-тэй гэдгээрээ онцлогтой.
Манай талбайд ирж тоглосон хүн бүр дээд зэргийн сэтгэл ханамжийг мэдрэхээс гадна дахин дахин ирж тоглох хүсэлтэй буцдаг билээ.

КЛАБХАУС

2017 он
Манай клабхаус нь Монголын шилдэг ресторануудад ажиллаж байсан туршлагатай тогооч нарын хийсэн Монгол, Европ, Ази, төрөл бүрийн амтат хоолоор танд үйлчлэх болно. Мөн тоглогч нарт зориулсан эмэгтэй, эрэгтэй хувцас солих өрөө, хуурай саунтай бөгөөд 18 нүх тоглосны дараа саунд сууж, хүйтэн шүршүүрт орж алжаалаа тайлаад, амтат хоол идэнгээ амарч суух таатай орчин нөхцлийг бүрдүүлсэн.
Бид аливаа олон нийтийн арга хэмжээнд зориулж тусгай хүлээн авалтыг хийдэг ба ресторандаа 150-200 хүний босоо, 150 хүний суугаа хүлээн авалт хийх хүчин чадалтай, 100 машины ил зогсоолтой.

АРГА ХЭМЖЭЭ, ЭВЕНТ

Бид гольф болон клабхаусын үйлчилгээ, орчин нөхцөлдөө уялдуулан дараах боломжийг олгодог.

2016 он, гишүүдийн тэмцээн
  • Байгууллагын нэрэмжит гольфийн тэмцээн:
    • Дэлхийн стандарт 18 нүхтэй талбай
    • Тэмцээний зохион байгуулалт
    • Гольфийн машин, кэдди болон хэрэгслүүд
    • Захиалгат болон буфет хоол үйлчилгээ
    • Ёслолын ажиллагаа
  • VIP хүлээн авалт, гольф өдөрлөг

2017 он, шинэ жилийн хүлээн авалт
  • Хурим
    • Дотор 150 хүний хүлээн авалт хийх ресторан
    • Гадаа задгай талбай, террас, асар
    • Тайз, дэлгэц, хөгжим, гэрэлтүүлэг, хуримын чимэглэл
    • Урлагийн хөтөлбөр
    • Дурсгалын зураг, видео
    • Ёслолын буудлага
    • Такси, жолоочийн үйлчилгээ
  • Бусад
    • Хурал, сургалт семинар
    • Дээд хэмжээний үзэсгэлэн, шоу
    • Тэмдэглэлт баяр, ёслолын арга хэмжээ

ГОЛЬФИЙН СУРГАЛТ

Driving Range
Манай үүд хаалга хэн бүхэнд нээлттэй байдаг. Тийм ч учраас бид гольфийн спортын талаар огт мэдлэггүй хүн ирсэн ч анхан шатны танилцуулга хийж, зарим нөхцөлд Driving Range дээр цохиж үзэх боломжийг олгодог. Цаашид суралцахыг хүсвэл Монголын гольфийн холбооны гишүүн, олон улсын хэмжээний тамирчин, мэргэжлийн багш гольфийн спортын үндсэн техник, арга барилуудаас гадна тоглогчийн ёс зүй, тоглолтын дүрэм зэрэг бүхий л мэдлэг мэдээлэл, ур чадварыг тусгай хөтөлбөрийн дагуу зааж эзэмшүүлдэг.

Та бүхэн манайд тухлан саатаж, тавтай үйлчлүүлнэ үү.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэх нь таны эрүүл мэндэд хортой!