SE PRO`duction

Шинэ жилийн цогц хөтөлбөр, Шинэ залуу уран бүтээлчид

Шинэ жилийн баяраа тэмдэглэхээр хамт олноороо халуун яриа өрнүүлж  ,содон сайхан зүйл төлөвлөж суугаа ,та бүхэндээ энэхүү мэндчилгээ хүрэх өдрийн мэндийг айлтгая. АМТШ ххк дэргэд анх бүжгийн клуб ажиллаж эхэлсэнээр  манай Сюрприз  буюу SE Prо продакшны  суурь тавигдаж ,2007 оноос хойш шинэ жилийн үйл ажиллагааг тасралтгүй  зохион байгуулж зохих туршлага  хуримтлуулж  ,найрсаг  хөдөлмөрч хамт олон бүрэлдсэн юм. Ингээд олон зүйлийг нуршилгүйгээр манай продакшнтай хамтран шинэ жилийн баяраа хэрхэн зохион байгуулж болох ,бидний давуу тал болон анхаарах зүйлсийн талаар та бүхэнтэй санал бодлоо хуваалцъя.

Бүрэн хөтөлбөр

Манай продакшн цэнгүүний хөтөлбөрийг эхнээс дуустал нь хариуцан авч хийдэг .  Хөтөлбөрийн найруулгыг урьдчилан боловсруулан ,байгууллагын удирдлагад танилцуулан батлуулдаг тул, хөтөлбөрт санаа бодлоо тусгах, засварлах , баярын үеэр төлөвлөсөн хөтөлбөрийн дагуу  үйл ажиллагаа эмх цэгцтэй явагдаж, удирдлага болон шинэ жилийн комисс аливаа болох гэж байгаа үйл явдлыг урьдчилан мэдэж бэлдэх боломжтой.

Шинэ жилийн комиссийн ажлыг хөнгөвчилнө

Бүх хөтөлбөрийг нэг газраас авах нь олон хүмүүстэй харилцах шаардлагагүй болж  Баярын үеэр комиссын гишүүд хариуцсан номер болгоноо  бэлэн байлгахын тулд утсаар ярих ,зам заах ,төлбөр тооцоо хийх , гэх мэт асуудалд санаа зовних зүйлгүй баярлах боломжтой болно .Ганцхан продакшнтай гэрээ хийж төлбөр тооцоо хийх тул бичиг цаасны ажлыг хөнгөвчлөнө. Төлбөрийг бэлнээр ,дансаар ,картаар,интернетээр  хийх боломжтой

Маш боломжийн багц үнийн санал

Манай продакшн нь бүжгийн клуб, амьд хөгжмийн бэлтгэлийн заал,  бүжгийн заал ,дуу бичлэгийн студийн үйл ажиллагаагаараа шинэ залуу уран бүтээлчдийг дэмжиж ажиллах нөхцөл  бололцоо өндөр тул, залуу уран бүтээлчид бид бүхэнтэй хамтран ажиллах хүсэл эрмэлзэл дүүрэн байдаг. Тийм  ч учраас уран бүтээлч залуустай харилцан ашигтай гэрээгээр боломжийн үнийн саналыг продакшны зүгээс та бүхэндээ толилуулах боломжтой .

Туслах үйлчилгээ

Амралтын газар хүргэх тээврийн үйлчилгээ ,хэлтэс  багуудын мэндчилгээ бэлдэхэд хэрэглэгдэх ,өвгөн аав ,цасан охид, бүжгийн хувцас прокатын үйлчилгээ ,дуу, дүрс бичлэгийн үйлчилгээ ,бүжиг заах ,заал түрээслэх гэх мэт үйлчилгээг та бүхэн нэг дороос манай продакшнаас авах боломжтой.

Хариуцлага

Манай АМТШ ХХК нь аялал жуулчлал,  тээвэр үйлчилгээ  , соёл боловсролын үйлчилгээ зэрэг салбарт үйл ажиллагаа явуулдаг  ба манай байгууллагын дэргэдэх SE PRO продакшны уран бүтээлчиддээ, шинэ жилийн тоглолтын чанар,ирц,байгууллагуудын сэтгэл ханамж  зэргийг харгалзан ,гадаад оронд  аялах эрхийн бичиг болон, мөнгөн урамшуулал зэргийг продакшны зүгээс шагнадаг нь залуусын хариуцлагыг өндөржүүлж , чанартай тоглолт хийх хүсэл эрмэлзлийг төрүүлдэг юм. Манай продакшны уран бүтээлчид маань зөвхөн продакшны зохион байгуулж байгаа арга хэмжээнд оролцох ба хувиараа болон бусад  төлөвөлгөөнөөс гадуур тоглолтонд оролцохгүй байх гэрээтэй байдаг.

Тоглолтын чанар

Манай продакшны хөтлөгч Батсайхан, Сүхбаатар ,Алтансүх нар  2007 оноос хойш шинэ жилийн үйл ажиллагаа хөтөлж ирсэн туршлагатай авъяаслаг залуус бөгөөд бусад хөтлөгчид маань ч гэсэн телевиз, FM   радиод ажилладаг мэргэжилдээ өсөн дэвжиж буй  залуу уран бүтээлчид юм.  Дуучид маань  Universe  best songs , Kамертон- 2  зэрэг уралдаан тэмцээний шилдэг оролцогчид байх ба Бүжигчид жүжигчид бүгд олон жилийн туршлагатай хамт олон болно.

Анхаарах зүйлс

Манай тоглолтонд оролцож буй уран бүтээлчид бүгд залуу уран бүтээлчид бөгөөд олны танил, алдартан урьж оролцуулахаар бол  тухайн жүжигчин ,дуучинтай тусад нь гэрээ хийх бөгөөд  үнийн санал өөр болохыг анхаарна уу.  Ресторан , тоглолт болох газрын хөгжим хэрэгсэл микрофон бүрэн ажилладаг эсэх ,чанарын шаардлага хангаж байгаа эсэхийг сайн нягталж үзнэ үү. Манай продакшнаас Дж аваагүй тохиолдолд  тухайн газрын Дж ямар ая, сет  тоглуулах зэргийг урьдчилан лавлаж асуугаарай .

Ингээд та бүхний маань  баярын арга хэмжээ  баялаг сэтгэмжтэй, уран тансаг болох болтугай хэмээн ерөөлийн үгээр өндөрлөж , завшаан тохиох аваас шинэ оны алтан босгон дээр та бүгдийн баяр цэнгүүний  нэгээхэн  хэсэг нь байж ирж буй шинэ цагийн үүдийг хамтдаа нээх  болтугай гэсэн ерөөлийн үгээр энэхүү мэндчилгээгээ жаргаая .

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэх нь таны эрүүл мэндэд хортой!