Sky Resort

Sky Resort цанын бааз

Ерөнхий зураг төслийг Францын “МАС Лимитэд”, цас хийх системийг Италийн “Техно Алфин” компаниуд тус тус хийж гүйцэтгэсэн олон улсын стандартын цанын баазад уулын болон гүйлтийн цана, сноубоардаа гулгах боломжтой. Бид “ХЭЭД” болон “Розигнол” брэндийн цанын хэрэгсэл болон зориулалтын цасны хувцасны түрээсийн үйлчилгээг үзүүлж байна. Өвлийн улиралд нар эрт жаргадаг ч шөнийн гулгалт хийхийг хүссэн үйлчлүүлэгчдэдээ зориулан зориулалтын гэрэлтүүлэг суурилуулсан.

Sky Resort цанын бааз нь үйлчлүүлэгчид цанын баазын үйлчилгээний зааланд 300 хүний багтаамжтай ресторан,  эсвэл клабхаусын рестораны аль алинаар нь үйлчлүүлж цэвэр агаарт амрах боломжтой. Бид жил бүр олон сонирхолтой арга хэмжээ зохион байгуулдаг бөгөөд жил бүрийн 3, 4 дүгээр сард зохиогддог Монголын хамгийн том цасны спортын “Скай Резорт Опен” тэмцээн, Орос болон Хятадын уламжлалт хаврын баярыг дурдаж болно.

Лхагва Сурагчдын өдөр: цана+лифт /3 цаг/ 15,000 төгрөг, боард+Лифт+Хамгаалалтын малгай 18,000 төгрөг /зөвхөн сурагчид үнэмлэх эсвэл төрсний гэрчилгээгээрээ хөнгөлөлттэй/

Пүрэв Оюутны өдөр: цана+лифт /3 цаг/ 20,000 төгрөг, боард+Лифт+Хамгаалалтын малгай 25,000 төгрөг /зөвхөн оюутнууд үнэмлэхээрээ хөнгөлөлттэй/

Тюбинг:
Лхагваас Нямд, 1 цагийн турш гулгах эрх 10,000 төгрөг /13 -аас дээш настай бүх хүн/
1 сарын цана, снөүбоардын сургалт: цана+лифт+багш бүгд багтсан, нийт 6 оролт 18 цагийн гулгах эрх, цанын курс 89,000-99,000, боардын курс 99,000-129,000 төгрөг /7 -аас дээш настай бүх хүн/

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэх нь таны эрүүл мэндэд хортой!