Soyol Wellness Center

Саун, Фитнесс
Бид эрүүл тансаг орчин, найрсаг үйлчилгээ, сэтгэл ханамжийг дээдлэн гэр бүл, найз нөхөд, хамт олноороо их хотын ядаргаа алжаалаа тайлах нөхцөлийг бүрдүүлсэн нийт 9000 м2 талбай бүхий нэгдсэн соёл төвийн үйл ажиллагааг эхлэхэд бэлэн боллоо.
Тус төв нь халуун, хүйтэн усан сан, Турк Хаммам /уурын саун/, хамгийн орчин үеийн Sawo брендийн Cedar /улаан хуш/ модоор хийсэн Финлянд саунаар үйлчилнэ. Эдгээр нь нано технологийн элсэн болон ультра шүүлтүүр бүхий ус цэвэршүүлэгч ариутгагч, кварцан гэрлэн халдваргүйжүүлэлттэй тул үйлчлүүлэгчдийн эрүүл ахуйн шаардлагыг дээд зэргээр хангасан болно.
Фэйсвүүк хуудас: https://www.facebook.com/soyolwellnesscenter/
Зуунаас зууны турш дэлхийд шагшагдаж буй Тай иллэггийг Тайланд улсаас уригдан ирсэн мэргэжлийн иллэг засалчид эрхэм үйлчлүүлэгчиддээ гайхамшигт таашаалыг мэдрүүлнэ.
Эрдэнийн чулуун Ягаан болор, Мана, Гартаам, Хаш өрөөнүүд нь таны ядаргаа стрессийг тайлах тав тухтай орчинг бүрдүүлсэн. Эдгээр үнэт чулуунууд нь өөр өөрийн гэсэн эмчилгээний онцлогтой бөгөөд хүний энергийн урсгалд нөлөөлснөөр мэдрэлийн систем болон уураг тархинд зохих нөлөөг үзүүлдэг байна.
Соёл фитнесс клуб

Монголын анхны Соёл велнесс төвийн нэг хэсэг болох Соёл Фитнесс клуб нь хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон, нэг дор 50-60 хүн зэрэг хүлээн авах хүчин чадалтай,мэргэжлийн өндөр ур чадвартай багш дасгалжуулагч нартай Фитнесс клуб юм.
Спиннинг аэробек хосолсон анги, халуун йог ангиуд тус тус хичээллэдэг.

Хаяг: Хан-Уул дүүрэг, 3 хороо, Энгелсийн гудамж-4 тоот, Соёл Велнесс төв ·

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэх нь таны эрүүл мэндэд хортой!