Тамир төв

Зочид буудал, ресторан, караоке

Улаанбаатар хотын “А” зэрэглэлийн бүсэд байрлах 7 давхар бүхий Тамир төв  2006 оноос хойш Молор трейд ХХК-ий салбар байгууллага болон зочид буудал, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. 1-р давхартаа хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжтэй караоке, 2-р давхартаа Crown Irish Pub, 3-р давхартаа V.I.P өрөөнүүд, 4-р давхартаа амьд хөгжмийн V club лоунж, 5-р давхартаа зочид буудал, 6-р давхартаа Хурим, хүлээн авалтын Шонхор клуб гэсэн үйлчилгээнүүдийг үзүүлэн ажиллаж байна.

CROWN Irish pub
Олон улсын Irish пабуудын жишгээр тохижуулсан тайзтай, том LCD дэлгэцтэй тав тухтай, намуухан орчныг бүрдүүлсэн. Нэг дор 40-50 хүн хүлээн авах боломжтой. Европ стандартын үйлчилгээг цогцлоож, амт чанартай Ази, Европ хоолоор өндөр зэрэглэлийн тогооч нарын баг үйлчилж байна.

V.I.P өрөөнүүд
Манай V.I.P өрөөнүүдэд төрөл бүрийн амтат хоол зооглонгоо тав тухтай орчинд тусгайлан тухлаж найз нөхөд болон ажил хэргийн уулзалт, гэр бүлийн тэмдэглэлт баяраа тэмдэглэн өнгөрүүлэх боломжтой. Зурагт, тухлаг буйдан, уулзалтын ширээ, утасгүй интернэт гэх зэрэг таны тав тухыг хангах тохижилтыг хийсэн.
-8 хүний өрөө
-6 хүний өрөө
-12 хүний өрөө

V Club lounge
Анд нөхдөөрөө баярлан цэнгэж, ажил хэргийн яриа өрнүүлэх тухтай шинэлэг орчин бүрдсэн газар бол манай V Club lounge юм.
V Club lounge нь сүүлийн үеийн хөгжим техникээр бүрэн тоноглогдсон. DJ тоглолт, амьд хөгжмийн тоглолт болон VIP өдөр, оройн хүлээн авалт арга хэмжээ явуулахад хамгийн тохиромжтой. Нэг дор 40-50 хүн хүлээн авах боломжтой.

VIP Караоке
Хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон. Мэргэжлийн байгууллага дугаралтын түвшинг тохируулж, өрөөний дуу шингээх орчныг шийдсэн, дизайны өвөрмөц өөр өөр шийдэлтэй 3 VIP өрөөтэй. 10-20 хүн хүлээн авах хүчин чадалтай бөгөөд саруул тохилог талбайтай, нягтрал сайтай дэлгэцийг харан дуулж, бүжиглэх боломжтой.
-20 хүний өрөө
-10 хүний өрөө
-12 хүний өрөө

Шонхор клуб
Шонхор клуб нь Хурим болон хүлээн авалтанд зориулан тусгайлан байгуулсан. Хамгийн сүүлийн үеийн LED дэлгэц, хөгжим техникээр бүрэн тоноглож, хөгжим дугаралтын хамгийн цэвэр дугаралттай байхаар зохицуулан тохижуулсан. Нэг дор 200-300 хүн хүлээн авах боломжтой 2 давхарын зохион байгуулалттай юм. Хэрвээ та манайд хурим найр, төрсөн өдөр, хонхны баяр, цолны найр гэх мэт хүлээн авалтын арга хэмжээгээ хийхийг хүсвэл зохион байгуулалтын мэргэжлийн баг танд үйлчлэх болно.
-Үнийн уян хатан нөхцөл
-Дээд зэрэглэлийн зоогийн газрын хоол, үйлчилгээ
-Хамтлаг дуучид
-Хуримын чимэглэл
зэрэг цогц үйлчилгээг авахыг хүсвэл бидэнд хандаарай…

Их Тамир хүлээн авалтын танхим
Хандгайтын аманд эрүүл цэвэр орчинд баяр ёслолоо тэмдэглэхийг хүсвэл манай Их Тамир хүлээн авалтын танхимыг сонгоорой. 150-450 хүн нэг дор хүлээн авах боломжтой. Хамгийн сүүлийн үеийн технологиор хоорондоо холбогдсон А, Б гэсэн 2 танхимаас бүрдэнэ. Танхимын цонхоор харахад моддын үзүүр таны хөл дор зүлэг мэт харагдаж өвөрмөц мэдрэмжийг төрүүлэх болно.

Хаяг: Баянгол дүүргийн 13-р хороо, Ард Аюушийн өргөн чөлөө, Тамир төв.

 

 

Хаяг: Өргөө кино театрын чанх ард

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэх нь таны эрүүл мэндэд хортой!