The Bull hot pot ресторанt-1

The Bull нь Монголын цөөхөн хэдэн Hot pot газрын нэг юм. Энэхүү рестораны онцлог нь үйлчлүүлэгч өөрийн дуртай ногоо, мах, шөлөө захиалан өөрийн хүссэнээр амтлах боломжтой. Мөн найз нөхөд, хамт олон, ээж аавтайгаа олуулаа  ширээ тойрон сууж халуун шөл ууж зугаатай цагийг өнгөрөөх сайхан орчинг бүрдүүлж чадсан. Нэгэнтээ Улаанбаатар хотод 3 салбараа нээж үйл ажиллагаагаа явуулж буй энэхүү салбар нь хамгийн анх нээгсэн гэсэндээ өдөрт дунджаар 500-600 хүн үйлчлүүлдэг. Дотоод засал нь модоор голчлон загвар гаргасан бөгөөд зуны сайхан цагт амралтын газар байгаа мэт сэтгэгдэл төрүүлэхээр сайхан засал болж чадсанаараа давуу талтай. 110 хүний баяр ёслол, хурим найр, төгслөтийн баяр зэрэг хүлээн авалтын захиалга авч байна.

Санал болгох хоол

1) Тунгалаг шөл;

2) Халуун ногоотой шөл;

3) Ясны шөл

Дундаж үнэ:20000төг-25000төг

Хаяг: Сүхбаатар дүүрэг, 3-р хороо, Сөүлийн гудамж

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэх нь таны эрүүл мэндэд хортой!