”Weekend-2019” аялал
”Weekend-2019” Аялалын хөтөлбөр
(1 өдрийн аялал 2017 оны 2 сарын 4-5, 11-12, 18-19, 25-26 -ний бямба ням-д амралт зохион байгуулагдана)
Цастай өдрүүдийн тоо цөөрсөөр, нэг л мэдэхэд цас ханзарч хаврын салхитай өдрүүд золгодог билээ. Та амралтын өдрүүдээрээ утаанаас нэг хөндийрч бидний аялалыг сонирхож үзээрэй! Өдрийн 3 хоол хоног нь 80,000 төгрөг байдаг үзэсгэлэнт ”Хаан жимс амралт”-нд та ердөө 68,000 төгрөгөөр, унаа машины зардалгүйгээр, бүтэн хөтөлбөртэй амрах боломжийг бид олгож байна.
“Хаан жимс” амралтын газрын дэлгэрэнгүй мэдээлэл харах бол эндээс хараарай.
Аялалын үнэ, нөхцөл
-
- Гэр бүл, найз нөхөд, байгууллага хамт олноороо хоёроос дээш хүн аялалд хамрагдах боломжтой.
-
- Аялалын үнэ: 68,000 төг/ 1хүн /Төлбөрт өдрийн 3 хоолтой хоног, ирж очих унааны зардал, хөтөлбөр багтсан болно/
-
- Өдөр, оройн хоол идээд өдөртөө буцах бол 48,000 төг/1 хүн
-
- Хүүхэд 25,000 төг (5-15 нас)
-
- Урьдчилгаа төлбөр 50 хувь төлснөөр захиалга баталгаажна. Захиалга цуцалсан тохиолдолд урьдчилгаа төлбөр буцаагдах боломжгүй.
-
- Хөтөлбөрөөс гадна ”Хаан жимс” амралтын рестораны менюгээр нэмэлт хоол, уух юм авах авах боломжтой. /Рестораны цагийн хуваариар үйлчлүүлнэ/
-
- Аялалт явах нийт хүний тоо 45-аас ихгүй байна.
- Төлбөр төлөх данс: Данс эзэмшигч: ”Сентро Финанс” ХХК
Банкны нэр: Хаан банк, Дансны дугаар : 5011396221
ХӨТӨЛБӨР
2 сарын 4 өдөр /Бямба гариг/
10:00 Улаанбаатар хот, Драмын театрын үүднээс ”Хаан жимс” амралтын газар руу хөдлөнө. (УБ-аас 55км, Цонжин болдог, Чингис хааны морьт цогцолбороос 2 км, Туул голын хөвөө байгалын үзэсгэлэнт газар)
11:00 ”Хаан жимс” амралтын газар очно. Гэртээ байрлаж, хувцасаа солино. Хөтөч аялалын талаар товч танилцуулга хийнэ.
12:00 Өдрийн хоол /Менюны дагуу/ Морин хуурын тоглолтоор мэндчилгээ дэвшүүлнэ.
13:00 Байгууллага, хамт олны танилцуулга, хөтөчөөс зохион байгуулна.
14:00 Уулын холбооны нарийн бичгийн дарга Ч. Бат-Эрдэнээс 30 мин сонирхолтой яриа хийнэ. Мөн хаданд авирах үзүүлэн тоглолт хийнэ.
14:30 Хөтчөөс шагналтай хөгжөөнт тоглоом тоглуулна. /хүүхэд, том хүн аль нь ч оролцох боломжтой/
15:00 Чөлөөт цаг /мотоцикл, морь, каток, цана, чарга/ Тусдаа тарифтай.
18:30 Орой хоол /Менюны дагуу/
20:00 Чөлөөт цаг /УБ руу унаа явна, өдөртөө буцах хүмүүс энэ унаагаар буцна/
21:30 Үдэшлэг, Цэнгээнт бүжиг. Хөтөч зохион байгуулна. /1:30 цаг үргэлжилнэ/
23:50 Амрах цаг /Бусад амрагч нараа хүндэтгэж цагтаа амархыг анхаарна уу/
2 сарын 5 өдөр /Ням гариг/
10:00 Өглөөний цай /Менюны дагуу/
10:30 Амралтын газрын танилцуулга /Амралтын газраас өөрсдийн онцлог, давуу тал, бренд бүтээгдэхүүн үйлчилгээний танилцуулга хийнэ/
11:00 Дурсгалын зураг татуулж, буцах бэлтгэл хийнэ.
11:30 УБ руу хөдөлж өдөр 13:00 цагт Драмын театрын зогсоол дээр ирж аялал дуусна.
Манай өдрийн аялал танд шинэ танилтай болох, мэдээгүй зүйлээ мэдэж авах зэрэг мартагдашгүй олон дурсамжийг үлдээж чадна!
Баярлалаа.
Захиалга авах утас: 7711-7799