Ziferblat Ulaanbaatar

Циферблат бол кофе шоп , кафе биш юм. Энд та бусдаас харьялардмал биш чөлөөт байдал, тав тух, амьд харицаа зэрэг гэрээсээ өөр хаанаас ч авж чадахгүй тэр мэдрэмжүүдийг эндээс мэдэрч, Таны сонирхол, хобби, авьясыг тань хамгийн ихээр дэмжих газар гэж хэлж болно.Та энэ газарыг 2дахь гэрээ болгосон ч болно.

Циферблатын зорилго.

Циферблатaд орж ирсэн хэн ч болов гэртээ байгаа юм шиг мэдрэмж авч, энд та өөрийнхөөрөө чөлөөтэй байж; ажлаа хийж, зураг зурж, ном уншиж, төгөлдөр хуур, гитар тоглож, дуулж, бужиглэж, шүлэг уншиж, хурал цуглаан, сургалт дамжаа зохиож, зохиогдож буй арга хэмжээнд оролцож, эерэг хүмүүстэй танилцаж нөхөрлөж болох бөгөөд та хүссэн хэмжээгээрээ кофе,цай ууж амттан,жигнэмэг, торт, хөнгөн зууш идэх бөгөөд зөвхөн цагийн тогтсон төлбөр л төлнө. Мөн түүнчлэн өөрийн хүссэн дуртай зүйлээ хийж, зохион байгуулж, туурвих боломжтой бөгөөд та өөрийгөө хүссэнээрээ хөгжүүлж болно. Бид бүгд таниас Циферблатaд байх хугацаандаа Циферблатыг хүндэлж хайрлаж хамгаалж яг л гэр шигээ харьцахыг хүснэ.
Циферблатын хаалга хүн бүхэнд нээлттэй: хүүхэд, хөгшид, залуучууд, хижээл насны, дунд насны хүмүүст бүгдэд. Биднийг зорьж ирсэн хүн бүрд бид үйлчлүүлэгч гэхээс илүүтэй миний дотны найз, зочин шиг харьцаж угтах болно.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэх нь таны эрүүл мэндэд хортой!