ЗОЧИН гэр бүлийн ресторан

Таны сэтгэлд бид зочилно…..

Зочин сүлжээний хамгийн анхны ресторан болох “Зочин Гэр Бүл” ресторан нь зочид үйлчлүүлэгчидийг гэр бүлээрээ ирж үйлчлүүлэхэд өдөр бүр зочид хэрэглэгчиддээ эрүүл хүнс, амт чанартай хоол тэр дундаа дээд зэрэглэлийн тогоочын сэтгэл шингэсэн амтат хоолоор ундаагаар уран чадварлагаар үйлчилж буй зөөгч үйлчилгээний ажилтан, арааны шүлс асгарам төрөл бүрийн коктейлоор үйлчилдэг бармен, бариста зэрэг олон олон чадварлаг бүрэлдэхүүнтэйгээр үйлдвэрлэл үйлчилгээгээ явуулж байна.

Бид гэр бүлийн ресторан болсоноор таны хөөрхөн бяцхан үрсд зориулж:

  • Хүүхдэд зориулсан сонголт бүхий хоол ундаа амттан
  • Дуртай хүүхэлдэйн киногоо үзэх
  • Дуртай дуугаа сонсох
  • Хүүхдэд зориулсан тоглоомын булан
  • “Улаан малгайт ах”-ын нэвтрүүлэг
  • Хүүхэд асрах үйлчилгээ
  • Хүүхэд бүрийн унших дуртай үлгэрийн номын худалдаа
  • Төрсөн өдрийн хүлээн авалт
  • Хүүхдэд ээлтэй эрүүл орчин
  • Үйлчлүүлсэн хүүхэд бүрт бэлэгтэй

Хүчин чадал:
“Зочин” гэр бүл ресторан нь 80-100 зочинд зэрэг үйлчлэх хүчин чадалтай
А болон Б үйлчилгээний танхимтай.
А үйлчилгээний танхим нь тамхигүй орчин
Б үйлчилгээний танхим нь тамхитай орчин тус тусд тусгаарласнаараа онцлогтой.
Зочид үйлчлүүлэгчид 2,4,6,8,10 гэх зэрэг тооны зочид тухлах ширээ тус бүртэй
Хүүхдийн тоглоомын буланд зэрэг 4-6 хүүхэд нэг зэрэг тоглох боломжтой
Хаяг/байршил БГД, 18-р хороо 3-4 р хорооллын Ачлал их дэлгүүрийн замын урд
Ажиллах цагийн хуваарь Өдөр бүр 11:00-24:00 цаг
Кредит карт Бүх карт
Хүчин чадал 80-100 хүн
Вип өрөө —
Бусад үйлчилгээ Дэлхийн шилдэг дарсны булан тусгай дарсны үйлчилгээ,Утасгүй интернетийн бүс,Өдөр тутмын сонин хэвлэл сэтгүүл,Олон нэр төрлийн коктейль,Тамхигүй ба тамхитай орчин
Машины зогсоол Үйлчлүүлэгчдэд зориулсан машины зогсоолтой

 

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэх нь таны эрүүл мэндэд хортой!