Integra fun center

Хүүхдийн бүх төрлийн үйлчилгээ

Гэр бүл, найз нөхөд, хамт олноороо идэвхтэй спортлог хэлбэрээр өнгөрүүлэх боломжийг олгож буй манай Интегра төвд зочилоорой. Интегра төвд монголд анх удаа байгуулагдсан Footpool, Адал явдалт гольф, RC car буюу удирдлагатай машины талбайд чөлөөт цагаа өнгөрүүлж амьд харилцааг мэдрэхийг урьж байна.
Тус төвийн 3 давхарт байрлах Адал явдалт гольф Маш сонирхолтой хэлбэрээр 4 төрлийн талбайд гольф тоглох боломжийг таньд олгох ба та мэргэжлийн гольфчин байх албагүй юм. Та Интегра төвд ирж маш чөлөөтэй өвөрц шийдлээр хийгдсэн Адал явдалт, Аймшгийн, Холливүүд гэх мэт 4 өөр төрлийн гольфийн талбайд найзуудтайгаа болон хүүхдүүдтэйгээ хамтдаа тоглож амьд харилцааг үүсгэн хөгжилдөөрэй.
Интегра төвд ирсэнээр та үйлчлүүлж болох бас нэгэн сонирхолтой тоглолт бол монгол анх удаа нээгдэж буй фоотпүүлийн талбай юм. Хосоороо найзуудаараа, гэр бүлээрээ тоглож болох энэхүү төрлийн спорт тоглоом нь таныг спортлог, амьд харилцаатай чөлөөт цагаа өнгөрүүлэхэд тусална.
Манай төвөөс үйлчлүүлэгчиддээ барих бас нэгэн бэлэг бол анхны удирдлагатай машины төв юм. Найз нөхөд, хүүхдүүдтэйгээ удирдлагатай машинаар уран жолоодлого хийж үзэж чөлөөт цагаа өнгөрүүлээрэй.

Хаяг: Zuun khuree khothon Ulaanbaatar, Mongolia

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэх нь таны эрүүл мэндэд хортой!