Тэрэлж
Тэрэлж зочид буудал
Давуу тал:
Таван одтой Тэрэлж зочид буудал нь 2008 оны 6 сард албан ёсоор нээлтээ хийсэн. Улаанбаатар хотоос 70 километрийн зайд монголын үзэсгэлэнт газрын нэг болох Тэрэлж Горхи Байгалийн Дархан Цаазат цогцолбор газарт байрладагаараа онцлог бөгөөд манай буудлаар үйлчлүүлснээрээ байгалийн сайхан цэнгэг агаарыг мэдэрч, хотын хөл хөдөлгөөнөөс хол нам гүн орчинд ая тухтай амрах бүрэн боломжтой.
Тэрэлж зочид буудал нь Дэлхийн Жижиг Тансаг Буудлуудын Холбооны гишүүн (Small Luxury Hotel of the World) буудал, Америкийн Зочид Буудлуудын Холбооны гишүүн (American Hotel and Lodging Association), Ази Номхон Далайн Аялал Жуулчлалын гишүүн (Pacific Asia Travel Association) мөн Японы Аялал Жуулчлалын Холбооны (Japan Association of Travel Agents) болсон юм.
Орчин үеийн тавилга, тоног төхөөрөмжөөр тоноглогдсон өрөө:
-Усан бассейн, Жакузи , саун
-Спа болон фитнесс төв
-Гоо сайхны бүх үйлчилгээ үүнд: үсчин, педикюр зэрэг
-Жижиг бутик дэлгүүр
-Өндөр хурдтай интернет
-Захиалгат машин унаа
-Хүүхдийн тоглоомын төв
-Хурлын танхим
-24 цагийн бар, ресторан мөн буфет
-VIP өрөө
-Номын сан
-Амралтын хэсэг
-Томоохон хүлээн авалтын танхим хурим,хурал хийх боломжтой (150 хүний багтаамжтай
-Софт теннисийн талбай
-Хуримын ёслол хийх гадна талбай (зуны улиралд)
-Гадна бүжгийн талбай зун цагт , мөсөн коток (өвлийн улиралд)
-Монголын үндэсний гэрээр зочилж монголын түүх соёл зан заншилтай танилцах
