Үндэсний үйлдвэрлэгч “Монгол ванн” компани нь 2012 онд байгуулагдсан Монголын анхны ванн, угаалтуурын үйлдвэрлэл эрхлэгч үндэсний компани юм. Бид өнгөрсөн хугацаанд импортын бүтээгдэхүүнийг орлох чанартай, өнгө загварын өргөн сонголттой шахмал чулуун ванн, угаалтуурыг үйлдвэрлэж, 100 орчим барилгын компанитай хамтран ажиллаж, 10 мянга гаруй орон сууцанд бүтээгдэхүүнээ нийлүүлсэн байна.

“Монгол Ванн” компани нь стандарт болон стандарт бус загварын 20 гаруй төрлийн ванн, жакузи, тавцантай, тавиуртай 10 гаруй загварын угаалтуурыг таны хүссэн хэмжээ, өнгөний дагуу Бүгд Найрамдах Солонгос Улсын стандарт, технологийн дагуу эх орны шахмал чулуугаар цутган үйлдвэрлэж байгаагаараа онцлог. Тиймээс ч бид танд чанарын баталгааг амлаж чадна.
Мөн хэрэглэгч та бүхэндээ боломжийн үнэ, уян хатан төлбөрийн нөхцлийг санал болгож, 3 жилийн баталгаат хугацааг олгон, засвар үйлчилгээг хийж гүйцэтгэнэ.
Бид Үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлэхийн төлөө тууштай ажиллан, хэрэглэгчдийнхээ итгэлийг хүлээсэн “Үндэсний шилдэг үйлдвэрлэгч” болох зорилт тавин ажиллаж байна. Манай хамт олны өнгөрсөн 5 жилийн хөдөлмөр зүтгэлийг үнэлэн Монголын Маркетинг Менежментийн хүрээлэнгээс “Барилгын материалын топ үйлдвэрлэгч”, “Үйлдвэрлэлийн салбарын Гранпри шагнал”-ыг олгосон бөгөөд “Улаанбаатар Барилга” үзэсгэлэнгийн “Барилгын материалын шилдэг үйлдвэрлэгч” компаниар тодорсон юм.

Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, Салбар 3- ХУД, Мишээл барилгын их дэлгүүрийн 2 давхарт Монгол ванн” 52-р павильон, утас : 80012688/Өдөр бүр ажиллана/ Салбар 1-СБД, 100 айл, Материал хаус барилгын материалын дэлгүүрийн В1 давхар, 04

МОНГОЛВАНН – ЭХ ОРНЫ ШАХМАЛ ЧУЛУУ! ЧАНАР, ҮЙЛДВЭРИЙН БАТАЛГАА, БОЛОМЖИЙН ҮНИЙГ АМАЛНА

Утас: 80012688, 88118229, 88012688

ТА ХУРИМ, ХҮЛЭЭН АВАЛТ, ХУРАЛ ХИЙХ ГЭЖ БАЙНА УУ.

Барилгын бараа, материал, ажил үйлчилгээ авахаар хайж байна уу? Бид олж өгье

Ангилал