naranbulag1 1. Наранбулаг амралтын газар
Наранбулаг амралтын газар /amralt, amraltiin gazar/  хус нарсан ойн захад байрладаг ба жилийн 4 улиралд тогтмол амрагчиддаа хүлээн авдаг. Амралт нь хотын төв цэгээс Дархан явах замд 49 дэх кмт байрладаг ба шороон замаараа 2,7 км явна. Өвөл нь нэг ээлжиндээ 150-200 хүн хүлээн авах хүчин чадалтай, зун нь 200-250 хүн хүлээн авна. Ресторан нь нэг ээлжиндээ 120-150 хүн хооллох хүчин чадалтай , мөн хурал семинарын заалтай. tsagaan urguu 2. Цагаан өргөө амралтын газар
Цагаан Өргөө амралтын газар нь орчмын уулын цэнгэг агаар. эмчилгээний чанартай бичил био уур амьсгал нь хүний биеийн хүчил төрөгчийн хэрэгцээг хангаад зогсохгүй агаарын бохирдлоос үүсэх хүний биеийн хордлогыг тайлах үйлчилгээ үзүүлдэг ба энэ ахмад буурлууд болон жирэмсэн эхчүүдэд нэн сайн нөлөө үзүүлэх төдийгүй аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх боломжийг олгодог юм.
Утас: 7740-1358
Дэлгэрэнгүй dugan had 3. Дуган хад амралтын газар
Дуган Хад амралт  нь Улаанбаатар хотоос хойд зүгт 108 км зайд Төв аймгийн Борнуур сумын нутагт далайн төвшингөөс дээш 1200 метрт байгалын үзэсгэлэнт “тусгай хамгаалалтын” бүсэд оршидог. Хэнтий нурууны салбар уул “Эрдэнэ” хайрханы өвөрт өвөрмөц сонин тогтоцтой “Дуган” хадны дэргэд манай цогцолбор 66 га газрыг хамран оршидог.
Утас:99167002, 990070029916-XXXX
Дэлгэрэнгүй eh bulag 4. ЭХ БУЛАГ СУВИЛАЛ
Эх Булаг сувилал нь амрагчдыг тав тухтай нөхцөлөөр ханган ажиллахыг эрхэм зорилгоо болгон үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж байна. Хотын их дуу чимээ, хөл хөдөлгөөнөөс зайдуу, цэвэр агаарт, цэнхэр тэнгэрийн дор гэр бүл найз нөхөд, хамт олонтойгоо амарч тухлахыг урьж байна. Манай эх булаг амралтын газар нь дараах төрлийн үндсэн үйлчилгээгээр зочдоо угтан амрааж байна.
Утас:89128860, 880882738912-XXXX
Дэлгэрэнгүй mandalaaa 5. Mandala Bliss Mongolian resort
Төв аймгийн Зуун Мод явах замд, Өлзийт хорооллын постоос 7км яваад 29км цэг дөнгөж өнгөрөөд зам дагуу байгаа Анхаарлын тэмдгээр баруун эргээд зүүн гараа дагаж шороон замаар 300метр  яваад хүрэх “MANDALA BLISS” амралт зугаалгын цогцолбор үүдээ нээж, үйл ажиллагаагаа албан ёсоор эхлүүллээ.
Төв аймаг явах замд ШИНЭ ТУХ таныг хүлээж байна.
Утас:8987-99938987-XXXX
Дэлгэрэнгүй Uils zaya 6. Үйлс заяа
Богд хан уул, төр хуралдайгийн баруун талд буюу хонхор өртөөнөөс баруун тийш уул ус, ой модныхоо хаяанд байрладаг, цэвэрхэн тохилог амралтанд та бүхэн албан байгууллага, найз нөхөд, гэр бүлээрээ ирж байгалийн сайханд, эрүүл цэвэр агаарт тав тухтай амрахыг урьж байна. Нэг ээлжиндээ өвлийн улиралд 15-20 хүн, зуны улиралд 35-40 хүн хүлээн авах хүчин чадалтай, жилийн 4 улиралд тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа туршлагатай, найрсаг хамт олон та бүхэнд амт чанар сайтай хоол, мөн захиалгаар хорхог боодог хийнэ. Доорхи үйлчилгээнүүдийг үзүүлэх болно.
Утас: XXXX-XXXX
Дэлгэрэнгүй

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн