“Lady First” Эмэгтэйчүүдийн Уламжлалт эмнэлэг
1. Ковидын дараах дархлаа дэмжих уламжлалт эмчилгээ
2. Цус цэвэрлэж, шингэлэх, залуужуулах ОЗОН эмчилгээ
3. Гэр бүлийн халуун дулаан харилцаандаа анхаараарай
4. Эмэгтэйчүүдий үрэвсэлт эмчилгээний хямдралтай багц
Салбар 1: ЧД, Тэнгис кино театрын урд Виктори центр Хаан банктай хаалгаар ороод 1 давхарт
Салбар 2: БЗД кино үйлдвэрийн зам дагуу Отгонтэнгэр их сургуулийн зүүн талд Century appartment- ийн 4 давхарт
Ажиллах цагийн хуваарь: 08:00 – 19:00
Дэлгэрэнгүй мэдээлэл
Утас: 7730-0541
ЮУ БИ ЛАБ
Манай байгууллага нь аж ахуй нэгж, албан байгууллагын ажилчдын урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоог 3-р шатлалын нарийн мэргэжлийн эмч нартай хамтран ажиллаж шинжилгээ хийж байна.
Дэлгэрэнгүй мэдээлэл
Утас: 8023-2425

 

Хүн ам нь эрүүл мэндийн боловсрол сайтай, оношилгоо шинжилгээ өндөр хөгжсөн улс орнуудад TORCH халдварын талаар өргөн хүрээний мэдлэгтэй байдаг. Харин манай оронд сүүлийн 2-3 жилд энэ төрлийн шинжилгээ оношилгоо хийгдэж байгаа боловч энэхүү халдварын тухай мэдээлэл хүн амын дунд хангалтгүй байна.

Зулбалт, өсөлтгүй жирэмсэн, ургийн бүх төрлийн гажгууд болон ургийн эндэгдлийн шалтгаан нь амьдарч байгаа орчин болон агаарын бохирдол, хоол хүнсний баталгаагүй байдал, стресс зэрэг олон хүчин зүйлтэй холбоотой байхаас гадна ургийн халдвараас үүсч байгааг олон улсын эрдэмтэн судлаачид тогтоогоод байна.

Ургийн халдвар гэдэг маань төрөхөөс өмнө болон төрөх үед эхээс халдвар авч өвчлөхийг эхийн умайд авсан халдвар буюу ургийн халдвар гэдэг байна. Ургийн халдварыг илрүүлэх шинжилгээ нь бидний мэдэх TORCH халдварын шинжилгээ юм. Энэхүү шинжилгээгээр доорх вирус болон өвчин үүсгэгчийг илрүүлдэг.

T – Токсоплазм (TOXO)

O – Бусад: Тэмбүү, гепатит В вирус, дархлал хомсдлын вирус, парвовирус В19 гэх мэт эхээс урагт дамжих бусад халдварууд багтана.

R – Улаанууд (RUB)

C – Цитомегаловирус (CMV)

H – Херпис симплекс вирус (HSV)

Эдгээр вирусын халдвар нь урагт микроцефали, гавлын ясны кальцижилт, ураг өсөлтгүй болох, элэг дэлүү томрох, цусны ялтас эс хэт бага болох гэх мэт олон эмгэгийн шалтгаан нь болно. Гэвч зарим тохиолдолд тухайн халдвар нь төрсний дараа ямар нэг шинж тэмдэг илэрдэггүй, харин хэдэн жилийн дараагаас эмгэг хам шинж илрэх тохиолдол ч байдаг. Мөн халдвар жирэмсний аль үед авснаас хамааран илрэх хор нөлөө нь өөр өөр байна. Дээрх халдварын шинжилгээг жирэмсэн болохоор бэлтгэж буй эмэгтэй заавал өгөх хэрэгтэй бөгөөд хэрвээ халдвар илэрвэл вакцинжуулалт болон вирусын эсрэг шаардлагатай эмчилгээг нэн даруй авах хэрэгтэй.

Токсоплазм

Toxoplasma gondii хэмээх эгэл биетэн шимэгчээр үүсгэгддэг ба Франц, Грек зэрэг орнуудад элбэг тохиолддог. Энэхүү халдвараар Америкийн Нэгдсэн Улсад 60 саяас их хүн халдвар авсан байна.

1. Халдвар дамжих зам:

  • Toxoplasma gondii –ын өндгөөр бохирлогдсон хөрс (Ооцит нь хөрсөнд 18 сар хүртэл хадгалагдах чадвартай)
  • Хагас буюу дутуу болгосон гахай болон хурганы мах
  • Халдвартай амьтны ялгадас
  • Халдвартай эхээс урагт ихсээр дамжина
  • Маш ховор тохиолдолд эрхтэн шилжүүлэн суулгах болон цус сэлбэлтээр
  • Жирэмсэн эмэгтэй дархлаа суларсан тохиолдолд өмнөх халдвар дахин сэргэх эрсдэлтэй

2. Илрэх шинж тэмдэг:

  • Ханиад томуу төст шинж тэмдэг, тунгалгийн булчирхай томрох, булчин үе мөч өвдөх

3. Оношилгоо:

  • Цусанд үүсгэгчийн эсрэг үүссэн эсрэг бие илрүүлэх шинжилгээ

4. Эх болон урагт үзүүлэх нөлөө

  • Халдвар авсан эхчүүдийн 90% -д шинж тэмдэг илэрдэггүй. Зулбалт болон дутуу төрөлт тохиолдоно.
  • Жирэмсний 10-24 долоо хоногт халдвар авбал эмгэг үүсэх эрсдэл өндөр. Мэдрэл, харааны болон мэдрэхүйн өөрчлөлтүүд үүсгэнэ. Ураг өсөлтгүй болох, гидроцефали болон микроцефали хамгийн элбэг тохиолдоно.

5. Эрүүл мэндийн зөвлөмж

  • Жирэмслэхээр төлөвлөж буй эмэгтэйчүүд жирэмсэн болохоос өмнө заавал шинжилгээ өгнө.
  • Хөрс шороотой ажиллахдаа хамгаалалтын бээлий өмсөх
  • Махыг сайтар болгож идэх
  • Гэрийн тэжээмэл муурыг гадаа гаргахаас сэргийлэх

Гепатит В вирус

Гепатит В вирус нь дэлхий дахинд өргөн цар хүрээгээр тархаад буй халдвар бөгөөд хүндрэл нь элэгний хатуурал болон хавдар үүсгэдэг. Дэлхий хэмжээнд 1000 жирэмслэлтэнд гепатит В вирусын 2 хурц халдвар илэрч байна.

1. Халдвар дамжих зам:

  • Халдварын нууц хугацаа 50-180 хоног
  • Бэлгийн зам
  • Ихэс болон төрөх зам
  • Цус болон биеийн шингэн
  • Халдвартай хүний сойз алчуур гэх мэт хэрэглэлүүд
  • Хар тамхийг тариураар хэрэглэгчид
  • Эрхтэн шилжүүлэн суулгах болон цус сэлбэлтээр

2. Илрэх шинж тэмдэг:

  • Дотор муухайрах, бөөлжих, хоолонд дургүй болох, арьс салст шарлах, элэг дэлүү томрох, ядрах

3. Оношилгоо:

  • HBsAg, HBeAg гэсэн вирусын маркерыг цусанд тодорхойлох

4. Эх болон урагт үзүүлэх нөлөө

  • Халдвар авсан эхчүүдэд дутуу төрөлт болон элэгний хатуурал, хавдар тохиолдоно.
  • Халдвартай эхээс төрж буй ургийн 90% нь архаг халдвартай байна.

5. Эрүүл мэндийн зөвлөмж

  • В вирусын халдвартай жирэмсэн эмэгтэй сайн амрах, сайн хооллох, спиртийн төрлийн зүйлсээс татгалзах, стресс хүчин зүйлсээс хол байх хэрэгтэй.
  • Халдвартай эхээс төрсөн нярайг 12 цагийн дотор вакцинжуулна.
  • Бэлгийн замаар халдвар авахаас сэргийлэн бэлгэвч хэрэглэх, бэлгийн олон хавтагчаас татгалзах
  • Хувийн ариун цэврийн хэрэгсэлүүд: алчуур сойз гэх мэт зүйлсийг бусадтай дамжуулж хэрэглэхгүй байх

Улаанууд буюу Rubella вирус

Rubella вирус нь хөнгөн хэлбэрийн хүүхдийн өвчнийг үүсгэх боловч жирэмсэн эх халдвар авсан тохиолдолд урагт хүнд хэлбэрийн эмгэг үүсгэдэг вирус юм.

1. Халдвар дамжих зам:

  • Халдварын нууц хугацаа 2-3 долоо хоног
  • Хамар залгиурын шингэнээр дамжин халдварлана.
  • Халдвартай эхээс урагт ихсээр дамжина.

2. Илрэх шинж тэмдэг:

  • Биеэр тууралт гарах, тунгалгын булчирхай томрох, халуурах, булчин үе мөч өвдөх, толгой өвдөх, хоолны дуршил муудах, хоолой өвдөх, элэг томрох

3. Оношилгоо:

  • Цусанд үүсгэгчийн эсрэг үүссэн эсрэг биеийг илрүүлнэ.

4. Эх болон урагт үзүүлэх нөлөө

  • Халдвар авсан эхчүүдийн 90%-д шинж тэмдэг илэрдэггүй боловч зулбалт болон дутуу төрөлт тохиолдоно. Халдварыг жирэмсний 11-20 долоо хоногтой авсан тохиолдолд 90%-д эмгэг үүсэх эрсдэлтэй.
  • Жирэмсний эхний 3 сартай халдвар авсан ээжээс төрж буй нярайн 25%-д доорх эмгэгүүд тохиолдоно: катаракт, харах чавдар алдагдах, сонсгол муудах, зүрхний гажгууд, менингит, цус багадалт, элэг дэлүү томрох, хооллолтын бэрхшээл гэх мэт.

5. Эрүүл мэндийн зөвлөмж

  • Жирэмслэхээр төлөвлөж буй эмэгтэйчүүд жирэмсэн болохоос өмнө заавал шинжилгээ өгнө.
  • Дархлаа тогтоогүй тохиолдолд жирэмсэн болохоос өмнө дахин вакцинжуулна.
  • Халдварын шинж тэмдэг бүхий хүнээс хол байх

Цитомегаловирус

Хамгийн түгээмэл тохиолдох халдвар бөгөөд Америкийн Нэгдсэн Улсад жилд дунджаар 40000 хүүхэд энэхүү халдварыг авдаг боловч ихэнх тохиолдолд эмгэг илэрдэггүй ба 8000 хүүхэд нь цитомегаловирусын гажигтай төрж байна.

1. Халдвар дамжих зам:

  • Халдвар биеийн шингэнээр дамжина
  • Хөхний сүүгээр дамжина
  • Халдвартай эхээс урагт ихэсээр дамжина
  • Эрхтэн шилжүүлэн суулгах болон цус сэлбэлтээр дамжина

2. Илрэх шинж тэмдэг:

  • Ханиад томуу төст шинж тэмдэг, хоолой өвдөх, бие өвдөх, ядрах, сульдах

3. Оношилгоо:

  • Эхийн болон нярайн цус, ургийн шингэнд үүсгэгчийн эсрэг үүссэн эсрэг бие илрүүлэх, вирусын ДНХ илрүүлэх шинжилгээг хийнэ.

4. Эх болон урагт үзүүлэх нөлөө

  • Халдвар авсан эхчүүдийн ихэнхэд нь шинж тэмдэг илэрдэггүй.
  • Жирэмсний халдварын 1% -д төрөлхийн цитомегаловирусын халдвар илэрдэг ба үүний 10% -д шинж тэмдэг илэрч 25%-д ургийн эмгэг болон гажиг үүсгэнэ. Ховор тохиолдолд халдвар хожуу үед эмгэг үүсгэнэ.

5. Эрүүл мэндийн зөвлөмж

  • Жирэмслэхээр төлөвлөж буй эмэгтэйчүүд жирэмсэн болохоос өмнө заавал шинжилгээ өгөх
  • Биеийн шингэнтэй харьцахдаа болгоомжтой байх
  • Хоол болон шингэн зүйлсийн савыг тусдаа хэрэглэх

Херпис симплекс вирус

Херпис вирус нь халдварласны дараа мэдрэлийн эсэд нуугдан дараа нь дахин сэдрэл өгдөг. 2 төрлийн херпис вирус байх ба :

HSV 1 – амны хомхойг үүсгэдэг бол,

HSV 2 – бэлэг эрхтэн дээр шарх шархлаа үүсгэдэг. Эдгээр хэлбэрүүд хоёул төрж буй нярайд халдварлана.

1. Халдвар дамжих зам:

  • Нууц хугацаа 2-10 хоног
  • Херписийн шарх бүхий хүнтэй үнсэлцэх, бэлгийн харьцаанд орох
  • Төрөх замаар эхээс урагт дамжина
  • Вирус бүхий биеийн шингэнээс халдварлана
  • Жирэмсний сүүлийн 3 сард анхдагч халдвар авсан тохиолдолд нярайд халдвар дамжих эрсдэл 30-50%-тай байна

2. Илрэх шинж тэмдэг:

  • Цэврүүт туурал гарах, шархлаа үүсгэх, ханиад томуу төст шинж тэмдэг, тунгалгийн булчирхай томрох, халуурах, булчин өвдөх

3. Оношилгоо:

  • Шархны арчдасыг өсгөвөрлөх болон үүсгэгчийн эсрэг үүссэн эсрэг бие илрүүлэх шинжилгээ

4. Эх болон урагт үзүүлэх нөлөө

  • Халдвар авсан эхчүүдийн ураг бага жинтэй төрөх эрсдэлтэй.
  • Дараах эмгэгүүд төрснөөс хойших 4 долоо хоногийн дотор илрэнэ
  • Арьс, нүд, амны эмгэг: Нас баралт бага боловч 38% орчимд мэдрэлийн эмгэг үүсэх эрсдэлтэй.
  • Төв мэдрэлийн системийн эмгэг: Арьс, нүд, амны өөрчлөлттэй болон өөрчлөлтгүй энцефалит
  • Тархмал хэлбэрийн эмгэг: Нярайн бүх эрхтэн тогтолцоог хамарсан хүнд хэлбэр бөгөөд нярайн 90% нь энддэг.

5. Эрүүл мэндийн зөвлөмж

  • Херпис вирусын халдвар бүхий эхийн төрөлтийг кесар хагалгаагаар шийднэ.
  • Вирусын халдвар бүхий жирэмсэн эмэгтэйд вирусын эсрэг эмчилгээг хийнэ.
  • HSV вирусын халдвар бүхий хүнтэй бэлгийн харьцаанд орохгүй байх, бэлгэвч хэрэглэх
  • HSV -ийн амны тууралт бүхий хүнтэй үнсэлцэхгүй, аяга халбага гэх мэт хэрэглээний зүйлсийг дамжуулж хэрэглэхгүй байх

cr: @ase.mn

Ангилал