GIRL WAITS WITH GUN BY AMY STEWART
Номын тухай: Констанс Копп АНУ дах анхны шерифф болсон эмэгтэйчүүдийн нэг байв. Гэмт хэргийн хохирогч болсныхоо дараагаар Констанс тухайн гэмт хэрэгтнийг шүүхэд өгөн үүний дараагаар Нью Жерси хотын цагдаагийн албанд элсэн орсон юм
BEAUTIFUL EXILES BY MEG WAITE CLAYTON
Номын тухай: Домогт дайны сурвалжлагч Марта Гелхорн Мадрид дахь Испанийн иргэний дайныг сурвалжлах үеэрээ Эрнест Хемингуэйд дурлажээ. Тэд хоёул дэлхийгээр аялж, Клейтоныг тэдний харилцааны тухай зохиомол бүртгэлийг бичиж өгөхөд урам зориг өгсөн юм.
REVENANT BY MICHEAL PUNKE
Номын тухай: 1832 онд Хью Гласс хэмээх анчин эрийг хамт явсан анчид нь ойд таарсан хүрэн баавгайн хамт ямар ч хоол хүнс болон бусад зүйл үлдээлгүйгээр үхэлтэй нь хамт үлдээн явжээ. Хью Гласс тэрхүү нөхцөл байдлаас амьд гаран өөрийг нь орхин явсан тэдгээр хүмүүсийг араас нь мөшгөн ном цааш үргэлжлэнэ
MISS BURMA BY CHARMAINE CRAIG
Номын тухай: Крейгийн ээж Бирм улсыг дарангуйлаллын тогтолцоотой болохоос өмнөх анхны гоо үзэсгэлэнгийн титмийг хүртжээ. Энэ бол Бирмагийн түүхэн дэхь энэхүү аймшигт цаг үеийг Крейгийн үеийхэн хэрхэн даван туулсан тухай түүх юм.
SCHINDLER’S ARK BY THOMAS KENEALLY
Номын тухай: Оскар Шиндлер хэмээх бизнесмэн дэлхийн 2 дайны үед Краковын нийтээр хорих лагерт байсан 1200 еврей иргэдийг өөрийн зэвсгийн үйлдвэрт ажилуулснаар тэдгээр хүмүүсийн амийг аварч чаджээ. Томас Кенеалли Шиндлерийн дайны жилүүдийг зохиомлоор бичсэн зохиолоороо олон улсын номын шагнал хүртжээ.
EVERY MAN FOR HIMSELF BY BERYL BAINBRIDGE
Номын тухай: Алдарт Титаник хөлөг онгоцны гунигт аялаллыг дөрвөн өнцгөөс хуваан бичжээ. Титаник хөлөг онгоцонд тохиолдсон тэр аймшигт явдлын гэрч болон үлдсэн олон хүмүүсээс тухайн өдөр юу болсон тухай, хүмүүс амьд гарахын тулд хэрхэн тэмцэж байсан талаар зөгнөл зохиолч маань асуун энэхүү номондоо бичжээ.
YEAR OF WONDERS BY GERALDINE BROOKS
Номын тухай: 1666 онд Английн Эям тосгон Европыг сүйрүүлсэн тахлын хариу арга хэмжээ аван өөрийн тосгоноо дэлхийн бусад хэсгээс холдуулан хөл хорио тогтоов . Номын зохиолч хорио цээрийн үед тосгонд амьдарч байсан шивэгчин Аннагийн байр сууринаас бичжээ.
A LONG WALK TO WATER BY LINDA SUE PARK
Номын тухай: Суданы хоёрдугаар иргэний дайны үеэр (1987–2005) 40,000 гаруй хөвгүүд дайны улмаас гэрээсээ нүүлгэн шилжүүлэгдэн хорогдох орон байр хайхаар өөр улс руу тэнүүчлэх болсон ба номын зохиолч өсвөр насны Судан охины харсан өнцгөөр энэхүү номыг бичжээ
WITHOUT A COUNTRY BY AYŞE KULIN
Номын тухай: Дэлхийн 2-р дайны үед Туркийн засгийн газар Унгарын профессор Филипп Шварц болон бусад олон еврей эрдэмтэн судлаачдад улс төрийн орогнол санал болгов. “Улсгүй улс” номын зохиолч Кулин Шварц болон түүний гэр бүл нацистуудаас хэрхэн зугтаж Туркт очсон тухай бичжээ
IN THE TIME OF THE BUTTERFLIES BY JULIA ALVAREZ
Номын тухай: Патриа, Минерва, Мариа Тереза, Деде Мирабал нар 1950-иад оны сүүлээр Доминикан улсын дарангуйлагч Рафаэль Тружилло (Эль Жефе) -ийг зоригтой эсэргүүцсэн эгч дүүс байв. Тэднээс 3 нь алагдсан боловч тэд Жулиа Альварес шиг Доминикчуудын хувьд чухал феминист бэлэг тэмдэг болон үлджээ