Тендерийн урилга
Шинээр үйлчилгээний зориулалтай зочид буудлын барилга (Зоорьтой) 25 давхар барилгийн суурь цутгалтын ажлын гүйцэтгэгч сонгон шалгаруулалтанд та бүхнийг оролцохыг урьж байна.
Дэлгэрэнгүй
Хэт улаан туяаны плёнкон халаалт дээр Паркетан шал, хулдаас тавиж болно. Халаалтын доор нь дулаан тусгааралч буюу зориулалтын 5мм зузаантай дулаан тусгаарлагч дэвсэж өгнө. Халаалт тавих тухай байшин болон өрөөний 60% – 70% халаалтын хавтан тавигдана. Халаалт хийгдсэн м2 25,000₮ – 30,000₮ бодогдох ба тус бүрд термостат тавигдана. Термостат үнэ 60,000₮ Шалны халаалтыг суурилуулж 3 жилийн баталгааттай.
Тухайн халаалт нь гадаргуу дээр 60” градус хүртэл халах ба 1м2 нь 220ватт зарцуулана. 50м2 байшинд халаалт хийхэд сард 160,000₮ орчим цахилгаан зарцуулана. 70м2 байшингаас дээш м2 байшинд шалны халаалт хийлгэх тохиолдолд 380 цахилгаантай байх шаардлагатай.
Цахилгаан зарцуулалтанд байшингын дулаан алдагдал болон цахилгааны хүчний уналтаас шалтгаалан цахилгааны зарцуулалт хэлбэлзэж гарна.
Танд хэрэгтэй нэмэлт мэдээлэл:
Шалны халаалтын плёнк ашиглаж буй үед ЦАХИЛГААНАА ХЭМНЭХ аргууд
Ихэнх хүмүүс цахилгааныг хэмнэж халаалтаа салгаж байхыг илүүд үздэг. Хэрэв таны байр дулаан алдагдал ихтэй бол дулаанаа шалны халаагуураар шийдэх нь өндөр зардал гардаг бол дулаалга сайн байранд шалны халаагуур нь цахилгаан бага зарцуулах болно.
Тэгэхээр та цахилгаанаа хэмнэе гэж бодож байгаа бол хамгийн түрүүнд байрны дулаалгатаа анхаарч, өдөр, шөнийн ялгаварт тоолууртай байх мөн хэрэгцээнээс илүү дулаан авахгүй байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, та термостат дээр тохируулж буй дулаанаа хэрэгцээнээсээ нэг градусаар ч илүү тавих шаардлагагүй юм. Ер нь амьдарч буй өрөөний дулаан 23 хэм дээр хамгийн тохиромжтой гэж үздэг. Ингэж тохируулахад термостат 23 хэмийг мэдрээд амрах ба 20 хэм болоход дахин ажиллана. Харин орой унтаж амрах үед өрөө 20 хэм байхад хангалттай гэж үздэг. Ашиглаагүй өрөөнүүдийн температурыг өөрсдийн сонголтоор тохируулах буюу унтраасан ч болох юм.
Бас нэг мэдвэл зохих зүйл бол улирлын байдал. Өөрөөр хэлбэл “алдаж буй дулаан” маань гадна температураас ихээхэн шалтгаалдаг. Хэдийгээр бид 10 сараас 4 сар хүртэл халаалтыг хэрэглэдэг боловч сар бүр гадна температур харилцан адилгүй байдаг. 12, 1, 2 саруудад гарах цахилгааны тооцоо 10, 11, 3, 4 дүгээр саруудад гарах цахилгааны тооцооноос харьцангуй их байдаг. Учир нь гадна температур хүйтрэх тусам дотор төдий хэмжээгээр дулаан их шаардагдана. Тэр тусам цахилгаан энерги илүү зарцуулдаг гэсэн үг.
Өөр нэг сонирхолтой баримт дурдахад, инфра улаан туяа буюу дулааны долгион нь тунгалаг зүйл буюу шилээр ойж хугарахгүй, шууд нэвтэрдэг. Өөрөөр хэлбэл цонхны шилээр нарны инфра улаан туяа орж ирдэгтэй адил цонхоор шалны ИУТ алдагдах талтай. Иймээс шөнөдөө хөшгөө татаж байвал дулаан алдагдал бага байх болно.
Зарим газарт цахилгаан зарцуулалт өндөр байгаагийн гол шалтгаан нь байрны дулаалгаас гадна хүмүүс яаж хэрэглэхээ сайн мэдэхгүйтэй холбоотой. Мэдрэгчийн байрлалаас шалтгаалан термостат дээр хэмийг хэрхэн тохируулах талаарх мэдлэг дутуу байдал юм.
Мэдрэгч буюу термостатаас гарсан нарийн утасны үзүүр дэх мэдрэгч ил харагдаж байвал өрөөний температурыг мэдэрч байгаа гэсэн үг. Хэрвээ мэдрэгч термостатын ойролцоо харагдахгүй байвал түүнийг далд буюу шалны халаалт дээрээ байрлуулсан байна гэсэн үг. Иймээс мэдрэгч хаана байрлаж байгаагаас шалтгаалан температурыг термостат дээр зөв тооцон тохируулах хэрэгтэй.
Хэрвээ мэдрэгч утас ил харагдаж байвал өрөөний температурыг мэдэрч байгаа гэдгийг ойлгож өрөөний хэмд тохируулаарай. Энэ үед гаргадаг гол алдаа бол термостат дээр өрөөний температурыг өндөр хэмд тохируулан тавих байдал, ялангуяа гадаа хүйтрэх тусам температурыг нэмж тавьдаг байдлаас үүдэлтэй. Үнэндээ бол өрөөний температур ямар ч үед 23-25 хэм байхад хангалттай бөгөөд энэ нь ид хүйтэн үед ч мөн адилхан байна. Харин өрөөг тохируулсан хэмд нь байлгахын тулд халаалт удаан ажиллах эсвэл амрах үгүйг термостат зохицуулдаг тул та өндөр хэмд тавих тусам ажиллах хугацаа нь уртасдаг гэдгийг сайн ойлгох хэрэгтэй.
Мэдрэгчийг цонх хаалганы дэргэд сэрүүн газарт байрлуулсан байвал тэр орчмын хүйтнийг мэдэрч бага хэмийг заадгийг санах хэрэгтэй. Тиймээс байнга сэрүүн байдаг газарт мэдрэгч байрлаж байвал түүнийг тооцож хэмийг арай бага дээр тохируулах юм уу эсвэл мэдрэгчийн утсыг татаж өрөөний хэмийг зөв мэдрэх газарт байрлуулбал тохиромжтой.
Зарим тохиолдолд мэдрэгчийг шалны халаалт дээр байрлуулсан байдаг термостатын ойр мэдрэгчийн утас харагдахгүй. Ийм үед хэмийг шалны халах байдал буюу 30-50 хэмд тохируулахыг зөвлөдөг. Энэ нь тийм ч зөв шийдэл биш бөгөөд хүмүүс өрөөнд хэдэн хэм байгааг сайн мэдэхгүй болох тул илүү энерги зарцуулах явдал гардаг.
Хэрвээ мэдрэгчийн утсыг термостатаас бүр салгавал дулааны горимоор биш 3 минутын хэлбэлзэлтэй цагийн горимд шилждэг. Энэ үед термостат дээр зөвхөн 1-10 хүртэл тоо-түвшин гардаг.
1-р түвшинд 45 секунд ажиллаж, 2 минут 15 секунд амарна.
2-р түвшинд 1 минут ажиллаж, 2 минут амрах ба энэ мэтчилэн 15 секундын өөрчлөлтэйгээр ажиллана.
9-р түвшинд 2 минут 45 секунд ажиллаж, 15 секунд амардаг.
10-р түвшинд огт амралтгүй байнга ажилладаг.
АНХААРАХ ЗҮЙЛС
Инфра улаан туяаны шалны халаалтыг хэрэглэхдээ дараах зүйлсийг анхаарах шаардлагатай. Үүнд:
- Механик гэмтэл буюу хагалж, цоолж, хугалж, нугалж болохгүй. Паркет буюу ламинат мөн PVC шалны доор механик гэмтэл бараг гардаггүй. Гэхдээ хивс, дрож, хулдаасны доор суурилуулсан тохиолдолд механик гэмтэл гарч болно. Халаалтын плёнк нь цоорсон ч гэсэн ажиллаж байх боловч ус хүрвэл ток цохих аюултай. Иймд хэрвээ механик гэмтэл гарвал яаралтай мэргэжлийн компаниар засварлуулах шаардлагатай юм. Мэдээж хэрэг засвар хялбар хийх боломжтой бүтээгдэхүүн учраас үүнд санаа зоволтгүй.
- Хэдийгээр шалны халаалт нь ус чийгийн хамгаалалттай боловч удаан хугацаагаар усанд ажиллуулж болохгүй. Өөрөөр хэлбэл бүхлээрээ биш боловч хэсэгхэн газарт ч гэсэн ус тунасан байхад ажиллуулаад байж болохгүй. Түүнчлэн шалнаас хөндий биш цул тавилга хэрэгсэл, эд зүйлс жишээ нь савтай ус зэрэг зүйлсийг удаан хугацаагаар шалан дээр орхихыг хориглодог. Учир нь тэр хэсэгт доороо дулаан хуримтлагдан улмаар тэр хэсэг газартаа хэт халалт үүсдэг байна.
- Мэдрэгчийг зөв байрлуулсан эсэхийг анхаарах хэрэгтэй. Учир нь бидний өрөөний температур гэж яриад байгаа зүйл маань эцсийн эцэст мэдрэгчийн байгаа орчны температур гэсэн үг шүү дээ. Тиймээс мэдрэгчийг аль болох өрөөний бодит дулааныг хэмжиж болох газарт байрлуулах нь зүйтэй. Хэрвээ мэдрэгч цонх юм уу, хаалганы дэргэд байрлавал тэр нь өрөөний дулаанаас өөр дулааныг мэдэрч байна гэсэн үг юм.