Барилгын ажлын жагсаалт

Аливаа барилгын төслийн ажлыг гүйцэтгэхэд олон байгууллагаас маш их бичиг баримт бүрдүүлж, зөвшөөрөл гарын үсгүүд авдаг. Та бүхэндээ газар эзэмших хүсэлт гэргэхээс эхлээд барилга улсын комисст ашиглалтанд өгч, СӨХ-д хүлээлгэн өгөх хүртэл процессийг хүргэхийг зорьлоо.

Газар эзэмших хүсэлт гаргахад бүрдүүлэх бичиг баримтын жагсаалт
Газар олгох Засаг даргын захирамж гаргах
Газар эзэмших гэрчилгээ олгох,
Газрын байршлын кадастрын зураг хийх
Газар эзэмших гэрээ байгуулах
: Дээрх материалыг бүрдүүлэн Нийслэлийн Засаг захиргааны II байрны ИРГЭД ХҮЛЭЭН АВАХ ТӨВ-д өгснөөр хариуг ажлын 7-14 хоногт багтаан тус байгууллагын архитектор хот төлөвлөлтийн газраас олгоно.
Архитектур төлөвлөлтийн даалгавар авахад
бүрдүүлэх бичиг баримтын жагсаалт
Газар олгох Засаг даргын захирамж хуулбар
Газар эзэмших гэрчилгээ /нотариат/
Газрын байршлын кадастрын зураг /нотариат/
Газар эзэмших гэрээ /нотариат/
Хувь хүн өргөдөл, иргэний үнэмлэх /Нотариат/ албан тоот ( албан байгууллага )
Тайлбар: Дээрх материалыг бүрдүүлэн Нийслэлийн Засаг захиргааны II байрны ИРГЭД ХҮЛЭЭН АВАХ ТӨВ-д өгснөөр хариуг ажлын 7-10 хоногт багтаан тус байгууллагын архитектор хот төлөвлөлтийн газраас олгоно.
Эскиз зураг батлуулалахад бүрдүүлэх бичиг баримтын жагсаалт
Газар олгох Засаг даргын захирамж хуулбар
Газар эзэмших гэрчилгээ хуулбар,
Газрын байршлын кадастрын зураг хуулбар
Газар эзэмших гэрээ хуулбар
Газрын төлбөр тооцоо нийлсэн акт хуулбар
Эскиз зураг 3-н хэмжээст зураг CD-ны хамт
Хувь хүн өргөдөл, албан тоот ( албан байгууллага )
: Дээрх материалыг бүрдүүлэн Нийслэлийн Засаг захиргааны II байрны ИРГЭД ХҮЛЭЭН АВАХ ТӨВ-д өгснөөр хариуг ажлын 3-5 хоногт багтаан тус байгууллагын архитектор хот төлөвлөлтийн газраас олгоно.

Техникийн нөхцөлүүд авахад бүрдүүлэх бичиг баримтын жагсаалт
УСУГ-ын техникийн нөхцөл
Техникийн нөхцөл хүссэн хүсэлт / усны хэрэглээгээ тодорхой бичнэ /
НЗД-ын барилга барих зөвшөөрөл олгосон захирамж эсвэл мэдэгдэл / хуулбар /
Дээрхи захирамжийн дагуу газар олголтын схем / хуулбар /
Архитектур төлөвлөлтийн даалгавар / хуулбар /
Дулааны техникийн нөхцөл / хуулбар /
Хэрэв уг хэрэглэгчийн байршил орон сууцны хороолол дотор бол ОСНААУГ “аас техникийн нөхцөл авсан байх.
: Дээрх материалыг бүрдүүлэн Монгол улс Улаанбаатар хот
Баянзүрх дүүрэг Токиогийн гудамж-5 УСУГ Харилцах хаяг www.usugub@yahoo.com
70157066
70157015
70157016
http://www.usug.ub.gov.mn
Дулааны техникийн нөхцөл

Албан бичиг өргөдөл
Техникийн нөхцөл олгогчоос өгсөн тодруулах хуудсын бүрдэл. / нэгдүгээр хавсралт /
Тухайн нутаг дэвсгэрт зориулж гаргасан Засаг даргын “Барилгын байршил тогтоомж, газар ашиглуулах эрх олгох ” тухай захирамж, шийдвэр
Мэргэжлийн комиссын хурлын шийдвэр буюу байршлын схем
Архитектур төлөвлөлтийн даалгавар
Дулааны ачаалал хэрэглээг тооцсон тоо хэмжээ
Тайлбар: Дээрх материалыг бүрдүүлэн Дулааны үйлчилгээний 1 дүгээр алба (Баянгол, Сонгинохайрхан, Хан-Уул) Утас: 75753047,76763030-220
Дулааны үйлчилгээний 2 дугаар алба (Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар) Утас: 75753047,76763030 -219
ТЕХНИКИЙН НӨХЦӨЛ ХАРИУЦСАН ИНЖЕНЕР
Техникийн нөхцөл хүссэн иргэд, аж ахуйн нэгж байгууллагын хүсэлтийг хүлээн авч холбогдох материалын дагуу техникийн комиссын хуралд оруулж танилцуулна.
Утас: 75753047,76763030-265

МЦХ-ны техникийн нөхцөл

Техникийн нөхцөл хүссэн хүсэлт
НЗД-ын барилга барих зөвшөөрөл олгосон захирамж эсвэл мэдэгдэл / хуулбар /
Дээрхи захирамжийн дагуу газар олголтын схем / хуулбар /
Архитектур төлөвлөлтийн даалгавар / хуулбар /

: Дээрх материалуудыг бүрдүүлэн “МОНГОЛ ШУУДАН” ТӨХК Сүхбаатарын талбай – 9, ЧД 1-р хороо, Энхтайвны өргөн чөлөө, Ш/Х-1106, Улаанбаатар-15160, Монгол улс
Холбогдох утас: Лавлах 18001613 Факс: (976)-11-330788 Цахим шуудан:info@mongolpost.mn
УБЦТС-ын техникийн нөхцөл
Цахилгаан сүлжээнд холболт хийлгэхийг хүссэн албан бичиг, өргөдөл
Газрын гэрчилгээний хуулбар / эзэмших, ашиглах, өмчлөх эрхтэй газрын /
Байршил кадастрын зураг
Улаанбаатар хотын ерөнхий архитекторын баталсан барилгын архитектор төлөвлөлтийн даалгавар, эх зураг / Эскиз /
УБЦТС ХК-иас олгосон “Тодруулах хуудас”-т техникийн нөхцөл авах болсон шаардлага, харилцах утасны дугаар, суурилуулах тоноглолын хүчин чадал, цахилгаан хангамжийн зэрэглэл зэргийг тусгасан байна.
Орон сууцны байранд үйлчилгээ явуулах бол сууцны зориулалт өөрчилсөн тухай захирамж, батлагдсан зураг, ОСНААУГ-аас авсан тодруулга.
Сүлжээнд шинээр болон шинэчлэгдэн холбогдохыг хүссэн хэрэглэгч өөрийн обьектын тухай албан ёсны мэдээллийг “Тодруурлах хуудас”-т бичсэн байх.
Тайлбар: Дээрх материалуудыг бүрдүүлэн Техникийн нөхцөл олгох холболтын инженерүүдтэй ажлын өдрүүдэд 09:00 – 18:00 цагийн хооронд 341892 дугаарын утсаар холбогдож мэдээлэл, зөвлөгөө авах боломжтой.
УБЦТС ХК-ийн техникийн нөхцөл олгох комиссын хурлаар хэлэлцээд олгохоор шийдвэрлэсэн техникийн нөхцөлийг Сонгинохайрхан, Хан-Уул, Баянгол дүүрэгт харьяалагдах бол Баруун түгээх төвөөс, Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүрэгт харьяалагдах бол Зүүн түгээх төвөөс, Налайх дүүрэг, Төв аймгийн Зуунмод сумынх бол компанийн төв байрны 103 тоотоос өгнө.

ТА ХУРИМ, ХҮЛЭЭН АВАЛТ, ХУРАЛ ХИЙХ ГЭЖ БАЙНА УУ.

Барилгын бараа, материал, ажил үйлчилгээ авахаар хайж байна уу? Бид олж өгье

Ангилал