Завхан аймгийн үзэсгэлэнт газрууд

ХҮРЭЭ АЯЛАЛ
Бид танд хамгийн ГОЁ хөтөлбөртэй аялал санал болгож байна.
✔️ВЬЕТНАМ АЯЛАЛ
Ханой – Халонг – Данан аялал
Аялалд гарах хугацаа: ( 8 өдөр, 7 шөнө)
6/30-7/7 Хөтөлбөртэй аялал, Чөлөөт аялал
7/21-7/28 Хөтөлбөртэй аялал, Чөлөөт аялал
7/28-8/4 Хөтөлбөртэй аялал, Чөлөөт аялал
✔️ ИСТАНБУЛ
Хөтөлбөртэй ШОППИНГ аялал
Аяллын хугацаа: 7 шөнө, 8 өдөр
Аялал гарах хугацаа: 4 сарын 27, 5 сарын 4
✔️ ТАЙЛАНД АЯЛАЛ
Бангкок – Паттаяа – Ко Лан
Аялалын хугацаа: 8 өдөр 7 шөнө
Аялал гарах хугацаа: 2022 оны 8/27-9/3, 2022 оны 8/3-8/10
Дэлгэрэнгүй
Утас: 7740-0513

Бид монгол орны үзэсгэлэнт газруудаар аялахаар төлөвлөж буй аялагчиддаа зориулан аймаг бүрийн байгалийн үзэсгэлэнт газруудын талаарх мэдээллийг цуврал болгон хүргэж байгаа билээ. Энэ удаад Завхан аймгийн /Завхан аймгийн үзэсгэлэнт газрууд/ байгалийн өвөрмөц тогтоцтой түүхэн дурсгалт газруудын мэдээллийг хүргэж байна.

Завхан аймаг

Монгол Улсын баруун хэсэгт баруун талаараа Ховд, Увс, хойд талаараа Тува улс, зүүн талаараа Хөвсгөл, Архангай, урд талаараа Баянхонгор, Говь-Алтай аймгуудтай хиллэдэг, 1923 онд байгуулагдсан таван аймгийн нэг юм. Нутаг дэвсгэр нь 82,5 мян.км.кв, хүн ам нь 69672 мянга, Улаанбаатар хотоос 1104 км зайтай оршдог.

Завхан аймагт байгалийн бүх бүс нутаг оршдог, 200-гаад түргэн урсгалт гол горхи, 100 шахам том, жижиг нууртай, Отгонтэнгэр, Улаанхаалга, Баянзүрх, Зарт, Хожуул, Улаан эрэг, Баян-сүг зураг, буган чулуу, хүн чулуун хөшөө дурсгалууд, 18 дугаар зууны үеийн цэргийн цайз, худалдаа, наймааны хот, хүрээ, хийд дуган сүмийн туурь, газар тариалангийн ул мөр бүхий 100 шахам түүх дурсгалын өв хамгаалалтад байна.

otgontenger2

1. Отгонтэнгэр хайрхан

Отгонтэнгэр уул нь Улиастай хотоос 100 км, амралтын газраас урагш 20 гаруй км зайтай оршино. Эргэн тойрон битүү ой хөвч, ширүүн урсгалт, нуураар элбэг ойр орчмын уулсууд байгалийн өвөрмөц тогтоцтой бөгөөд ховор ургамал амьтан элбэг, олонд алдаршсан рашаан сувилал хойд талаас нь эх авч урсах Богдын голын баруун эрэгт байдаг.

Завхан аймгийн амралтын газруудын мэдээллийг ЭНДЭЭС аваарай!

Ulaagchnii-har-nuur 2. Хар нуур
Хойд талаараа элсэн манхан, элсэн шанаагаар хүрээлэгдсэн, урд талаараа эрэг орчмын шанаанууд зэгстэй жаахан нуур Товхошийн сүрлэг уулаар хүрээлэгдсэн байдаг. Гүнээрээ 48 м, уртаашаа 30 орчим км, өргөн нь 5-10 км сунаж тогтсон нуур омоль, пельд загас үрждэг бөгөөд нуурын голд далайн түвшнээс дээш 2600м өргөгдсөн их, бага 2 авгаш байдаг. zagastain-davaani-hun-chuluu 3. Загастайн даваан хүн чулуу
Уг түүхэн дурсгалт хүн чулуу нь Завхан аймгийн Идэр сумын нутагт орших Загастайн даваан хүн чулуу юм. Загастайн давааны энэ хүн чулууг Загастайн эзэн савдаг гэж нэрлэж ирсэн эрт үеийн домог хууч яриа байдаг аж. bor-hyariin-els 4. Бор хярын элсэн манхан
Завхан аймгийн Ургамал сумын араар зүүн тийш үргэлжлэн Хүнгийн голыг даган хөвөөлдөг бөгөөд Баруун Монгол, Зүүн Монгол хэмээх хоёр ихэр уулын өмнө талд оршдог. Элсэн манханы нийт урт 180 орчим километр үргэлжлэх бөгөөд Эрдэнэхайрхан сумын хойгуур гарч Яруу сумын нутаг хүртэл тэлнэ. ih-hairhan-uul 5. Их хайрхан уул
Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын нутагт байх, эртний далайн ёроол бүхий тогтоцтой, шохойн чулуун уулыг Их Хайрхан уул хэмээдэг. Уг уул цавчим өндөр байц хад бүхий хавцлуудтай, 10-15 метр урт аж. 108 хадан агуй, төрөл бүрийн модлог бутлаг ургамал, олон зүйлийн ан амьтантай.

Увс аймгийн үзэсгэлэнт газруудын мэдээллийг ЭНДЭЭС аваарай!

duut-chuluu 6. Дуут чулуу
Завхан аймгийн Сантмаргац суманд байдаг. Уг дурсгал нь одоо байгаа төрхөөрөө дуут буюу дэрэн чулуу гэж нэрлэдэг. Учир нь 3ш жижиг чулуун дээр хар хөх чулууг хэвтээгээр нь байрлуулсан ба чулууны дээд хэсэгт 23 хонхор цэгэн тойргон бүслүүртэй, хоёр хажуу талд яг ижил хэмжээтэй дугуй хэлбэрийн хонхойлгож дүрсэлсэн нь МЭӨ 3000 жилийн үеийн хүрлийн үеийн буган чулуу. daagan-deliin-bugan-hushuu

7. Дааган дэлийн буган чулуун хөшөө

Завхан аймгийн Шилүүстэй сумын нутаг Дааган дэл уулын хойд энгэртийн уужим дэвсэг дээр хоёр эгнээ найман буган хөшөө бий. Эдгээр хөшөө чулууд нь Завхан аймгаас Баянхонгор орох төв замын дагууд байрлах бөгөөд холоос тод харагдана. Үүнийг Дааган дэлийн буган хөшөө гэж судлаачид нэрлэдэг.

tsaiz-hermiin-tuuri 8. Цайз хэрмийн туурь
Завхан аймгийн Тэс сумын Дооно багын нутаг сумаас баруун хойш 5км зайд уулын оройд байдаг түүх соёлын том өв болсон газар, 14-17-р зууны барилга, архитектурын ховор дурсгал , цэрэг шашин зориулалттай ашиглагдаж байсан ул мөртэй. Харуулын цамхаг ч болж байсан, уулын доод бэл хийдийн туурь, гэрийн буурь байдаг. Doloon-towgor 9. Долоон товгор
Тэлмэн сумын төвөөс 20 кмт оршдог үзэсгэлэнтэй сайхан элсэн уул бөгөөд бүх төрлийн мод, бут сөөг ургадаг, уулын бэлээс өвөл хөлддөггүй хүйтэн рашаан ундардаг, рашааны ундаргыг дагасан хангайн байдлыг санагдуулам битүү ногоон мод, жимс жимсгэнэ, ан амьтантай. Уулаас зүүн урд талд долоон товгор элсэн манхан байдаг. Үүний хоёр манханы орой дээр Замбага цэцэг ургадаг.

Ангилал