Зөвлөх инженер, эдийн засагч зэрэг горилоход тавигдах шаардлага

Инженер нь мэргэшсэн ба зөвлөх гэсэн мэргэжлийн зэргийн шатлалтай байна

Мэргэжлийн зэрэг горилох мэргэжилтэнд тавигдах шаардлага:

БОЛОВСРОЛ: Төрөөс баримтлах боловсролын стандартыг хангасан их, дээд сургууль төгсөж дээд /бакалавр, магистрийн болон доктор/ боловсрол эзэмшсэн байх

АЖИЛЛАСАН ЖИЛ: Мэргэшсэн зэрэг авснаас хойш мэргэжлээрээ 6 ба түүнээс дээш жил тасралтгүй үр бүтээлтэй ажилласан байх

БУСАД: Мэргэжлийн хүрээний чиглэлээр докторын зэрэг хамгаалсан тохиолдолд Зөвлөх зэрэг горилогчийн бичгээр уламжилсан хүсэлтийг үндэслэн мэргэжлийн болон сэдвийн хамгаалалтын шалгалтаас чөлөөлж хугацаагүйгээр зэргийг олгоно.

Мэргэжлийн зэрэг олгох шалгаруулалтын үйл ажиллагааны үе шат

  1. Мэргэжилтний бүтээл туршлагыг магадлан үнэлэх /Загварын дагуу  гаргасан бүтээлийн тайланг хянан магадлана./
  2. Мэргэжлийн болон ур чадварын шалгалт /салбарын хууль, эрх зүйн баримт бичиг, норм дүрэм, стандарт, журам, заавар, зөвлөмжийн талаарх мэдлэгийг шалгах бичгээр хариулах асуулт болон тест байх ба авбал зохих нийт онооны 90 ба түүнээс дээш хувийн амжилт үзүүлсэн тохиолдолд тэнцсэнд тооцно/
  3. Тайлан, сэдвийн хамгаалалт /илтгэлийн хураангуй /реферат/ бичих, техник технологийн шийдэл, зураг төсөл, төсөвт экспертиз хийж хамгаалан 80 буюу түүнээс дээш хувийн амжилт үзүүлсэн тохиолдолд тэнцсэнд тооцно./

Мэргэжилтний мэргэжлийн зэргийг сунгах үе шат

Зөвлөх зэрэгтэй мэргэжилтэн нь 5 жил тутамд зэргээ сунгаж баталгаажуулах ба 4 дөх сунгалтаас гэрчилгээнд хугацаа заахгүй.

Зэргээ сунгуулах хүсэлтийг зэрэг авснаас хойшхи хугацаанд хийсэн ажил болон мэргэжил дээшлүүлсэн талаархи тайлан, тодорхойлолтын хамт зэргийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө зөвлөлд ирүүлнэ.

Зөвлөх зэргийн хугацаагаа сунгуулахдаа:

  • Өөрийн биеэр ирж ажлаа шалгалтын комиссод тайлагнана.
  • Мэргэжлийн чиглэлээр 1-ээс доошгүй хууль, эрх зүйн баримт бичиг, норм, дүрэм, стандарт заавал бие даан боловсруулсан, хянан  тохиолдуулсан, 2-оос доошгүй санал өгч тусгуулсан, заавар, зөвлөмж, гарын авлага гаргасан байх

Мэргэшсэн зэргээ зөвлөх зэрэгт ахиулахдаа:

  • Мэргэшсэн зэргээ зөвлөх зэрэгт ахиулах хүсэлт гаргасан бол зэрэг сунгах бүтээлийн тайлан хамгаалалтад орж тэнцсэн байна.
  • Мэргэжлийн болон ур чадварын мэдлэгийг шалгах тестийн шалгалтанд авбал зохих нийт онооны 90 буюу түүнээс дээш хувийн амжилт үзүүлсэн байна.
  • Тайлан, сэдвийн хамгаалалтад 80 буюу түүнээс дээш хувийн амжилт үзүүлсэн байна.
  • Мэргэжлийн чиглэлээр 1-ээс доошгүй хууль, эрх зүйн баримт бичиг, норм, дүрэм, стандарт заавал бие даан боловсруулсан, хянан  тохиолдуулсан, 2-оос доошгүй санал өгч тусгуулсан, заавар, зөвлөмж, гарын авлага гаргасан байх

/Зөвлөх инженер, эдийн засагч зэрэг горилоход тавигдах шаардлага/

Ангилал