/Компани татан буулгах /
Татан буугдах тухай өдөр тутмын сонинд зарлуулснаас хойш 2 сар, түүнээс дээш хугацаа өнгөрсний дараа дараах материалыг бүрдүүлж улсын бүртгэлийн байгууллагад хандана. БҮРДҮҮЛЭХ БАРИМТ БИЧИГ:
- УБ-06 маягт /1 хувь/ – www.burtgel.gov.mn/service/ хаягаас татаж авах, эсхүл улсын бүртгэгчээс авч бөглөнө. /маягтад тамга, тэмдэг дарсан байна/
- Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт – хуулийн этгээдийн нэмэлт өөрчлөлт10000 төгрөг /Голомт банкны 1401002649 дансанд тушаасан баримт/
- Улсын бүртгэлийн гэрчилгээ /эх хувь/ – Гэрчилгээг үрэгдүүлсэн бол шийдвэрт тусгаж, өдөр тутмын сонинд зарлуулж, сонинг авч ирэх
- Татан буулгасан тухай зарлуулсан өдөр тутмын сонин – Зарын агуулгад хуулийн этгээдийн регистрийн дугаар, нэрийг тусгаж, татан буулгаж байгаа тухай тусгасан бай сонинг авч ирэх.
- Шийдвэр/тогтоол/, хурлын тэмдэглэл /1хувь/ – Шийдвэр гарснаас хойш ажлын 15 өдрийн дотор улсын бүртгэлийн байгууллагад бичгээр мэдэгдэх
- Дуусгалтын тайлан – Харьяа дүүргийн Санхүү, төрийн сангийн хэлтэс тамга/тэмдэг/ дарж , баталгаажуулсан тайлан байна.
- Татвар төлөгчийн хасалтын карт – Харьяа татварын байгууллагаас татвар төлөгчөөс хассан карт авах
- Тамга, тэмдэг хураалгасан баримт /1 хувь/ – Тамга/тэмдэг/-ээ хураалгах хүсэлт бүхий албан бичгийг тамга /тэмдэг/-ийн хамт улсын бүртгэгчид өгч, тамга/тэмдэг/ хураалгасан баримт авч, татан буулгах баримт бичигтээ хавсаргана.
- Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын лавлагаа – Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаасөр, төлбөртэй эсэх лавлагаа авч ирэх
ХАЯГ:
Дотоодын хуулийн этгээд бол: Улсын бүртгэлийн ерөнхий газрын үйлчилгээний III байр 2-р давхар Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газар
ГХО-тай ХЭ бол: Чингэлтэй дүүрэг, Нэгдсэн үндэстний гудамж, ЗГ-ын II байрны ард, “Invest in Mongolia center
/Компани татан буулгах /