Мэргэшсэн инженер, архитектор, эдийн засагч зэрэг горилоход тавигдах шаардлага

Инженер нь мэргэшсэн ба зөвлөх, архитектор, эдийн засагч нь мэргэшсэн ба тэргүүлэх гэсэн мэргэжлийн зэргийн шатлалтай байна

Мэргэжлийн зэрэг горилох мэргэжилтэнд тавигдах шаардлага:

БОЛОВСРОЛ: Төрөөс баримтлах боловсролын стандартыг хангасан их, дээд сургууль төгсөж дээд /дипломын, бакалаврын, магистрын, доктор/ боловсрол эзэмшсэн байх

АЖИЛЛАСАН ЖИЛ: 

  • Дипломын дээд боловсрол эзэмшснээс хойш мэргэжлээрээ  6-аас дээш жил тасралтгүй үр бүтээлтэй ажилласан байх
  • Бакалаврын зэрэгтэй бол 5-аас дээш жил мэргэжлээрээ тасралтгүй  үр бүтээлтэй ажилласан байх
  • Магистрын зэрэгтэй бол 4-өөс дээш жил мэргэжлээрээ тасралтгүй үр бүтээлтэй ажилласан байх

Мэргэжлийн зэрэг олгох шалгаруулалтын үйл ажиллагааны үе шат

  1. Мэргэжилтний бүтээл туршлагыг магадлан үнэлэх /Загварын дагуу  гаргасан бүтээлийн тайланг хянан магадлана./
  2. Мэргэжлийн болон ур чадварын шалгалт /салбарын хууль, эрх зүйн баримт бичиг, норм норматив, стандарт, дүрэм, журам, зааврын мэдлэгийг шалгах бичгээр хариулах асуулт болон тест байх ба авбал зохих нийт онооны 80 ба түүнээс дээш хувийн амжилт үзүүлсэн тохиолдолд тэнцсэнд тооцно./

Мэргэжилтэн гэдэгт барилгын салбарын  чиглэлээр ажил үйлчилгээ эрхэлж буй инженер, архитектор, эдийн засагч хамаарна.

Мэргэжилтний мэргэжлийн зэргийг сунгах үе шат

Мэргэшсэн зэрэгтэй мэргэжилтэн нь 3 жил тутамд  зэргээ сунгаж баталгаажуулах ба 4 дөх сунгалтаас гэрчилгээнд хугацаа заахгүй.

Зэргээ сунгуулах хүсэлтийг зэрэг авснаас хойшхи хугацаанд хийсэн ажил болон мэргэжил дээшлүүлсэн талаархи тайлан, тодорхойлолтын хамт зэргийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө зөвлөлд ирүүлнэ.

Мэргэшсэн зэргийн хугацаагаа сунгуулахдаа:

  • Өөрийн биеэр ирж ажлаа шалгалтын комиссод тайлагнана.
  • Мэргэжлийн чиглэлээр 1-ээс доошгүй хууль, эрх зүйн баримт бичиг, норм, дүрэм, стандарт боловсруулахад заавал оролцсон, хянан  тохиолдуулсан, санал өгч тусгуулсан, заавар, зөвлөмж, гарын авлага гаргасан байх

Мэргэшсэн зэргийн хугацаа сунгуулахад биеэр ирж ажлаа шалгалтын комиссод тайлагнах ба 80 ба түүнээс дээш хувийн амжилт үзүүлсэн тохиолдолд сунгана.

 

ТА ХУРИМ, ХҮЛЭЭН АВАЛТ, ХУРАЛ ХИЙХ ГЭЖ БАЙНА УУ.

Барилгын бараа, материал, ажил үйлчилгээ авахаар хайж байна уу? Бид олж өгье

Ангилал